|
Видео

Шинэ мэдээ

"Наргүй өдрүүд үргэлжилнэ" гэж шуугиан үүсгэжээ


Нар хөхөлбөр туяатай болно

Өнгөрөгч өдрүүдэд "Энэ сарын 15-ны өглөөний гурван цагт манай гараг харанхуйд умбана” гэсэн утгатай мэдээллээс болж сошиал сайтууд тэр ч байтугай нэлээд нэр хүндтэй хэвлэлүүд хүртэл шуугиад авлаа. Сугар гараг Бархасбадийн баруун өмнө зүгт очиж 10 дахин илүү гэрэлтэх юм.

Сугар гарагаас гарах гэрэл Бархасбадийн хийг халааж устөрөгч ихэснэ. Харин наран дээр 9000 градус хүртэл халж хүчтэй тэсрэлтүүд явагдана. Энэхүү өндөр хэмээс болж нар хөхөлбөр туяатай болж сүүмийнэ. Энэхүү үзэгдэл яг хагас сар үргэлжилнэ хэмээн NASA-гаас иш татсан мэтээр сошиал сайтууд шуугисан юм.

"Наргүй хоёр долоо хоног” ердөө л сенсаац

"Яг үнэндээ NASA-гийн албан ёсны мэдэгдэл ч сайтад нь байхгүй. "Нарыг унтраах” шуугианыг шинжлэх ухааны наад захын мэдлэггүй хүн иш татаж тараасан” гэж Оросын эрдэмтэн Александр Перхняк хэлжээ.

Сугар гараг гэнэт хүчтэй гэрэлтэж Бархасбадийн хийг халааж устөрөгч нь ихэдсэнээр Нарны дэлбэрэлт болно гэж байх ёсгүй. Бархасбадь, Сугар гараг асар хол зайтай оршдог. Түүнээс гадна Сугар гараг гэрэл ойлгодог болохоос өөрөө гэрэлтдэггүй. Энэ бол гараг болохоос од биш.

Одоо нарны гадаргууны хэм Кельвиний 6000 градус байгаа. Мэргэжлийн ангиллаар нарыг шар одод хамааруулдаг. Хэрвээ гадаргуу нь 10 000 градус хүртэл халбал нар-цагаан од болох юм. Харин 60 000 градус хүртэл халбал хөх од болно. Энэ юу гэсэн үг вэ гэвэл "цэнхэр-нар” илүү халах болно. Бүүдийх сүүмийх тухай байж болохгүйг та дээрхээс ойлгосон байх.

Сугар гараг дээр ямар ч байгалийн үзэгдэл гамшиг болсон тээр хол байгаа Бархасбадь, Наранд нөлөөлөх боломжгүй ажээ.

Д.Баясгалан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler