| |
Баруун аймгуудаар цаг агаарын аюултай үзэгдэл болж байна
Ус цаг уурын үндэсний агентлагийн мэдээлснээр өнөөдөр баруун аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга болно хэмээн анхааруулсан юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртлээ ширүүсэхийг анхааруулсан юм.
Мөн халуун, хуурай салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжлүүлсэн билээ.
16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 16-нд Алтайн уулсаар, 17-нд зарим газраар, 18-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хэсгээр,18-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс,Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.