|
Видео

Шинэ мэдээ

Улаанбаатарт 11 хэм дулаан байна

 Улаанбаатарт 11 хэм дулаан байна

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 5-7 хэм, бусад хэсгээр 14-16 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

 

Энэ сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 25-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 26-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 25-нд нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler