| |
Видео
Шинэ мэдээ
Салбарынх нь төсөв хүрэлцэхгvй байхад ХӨСYТ-ийн Д.Нямхүү хумсалсаар байжээ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг Эрүүл
мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнгөрсөн долоо хоногт гаргасан.
Д.Нямхүү Эрүүл мэндийн үе үеийн сайдыг "бялдуучлан" албан тушаалтайгаа
үлдэж, ХӨСҮТ-ийг өөртөө мөнгө олох арга хэрэгсэл болгодог байсан
Д.Нямхүү энэ удаа суудалдаа үлдэж чадсангүй. Түүнийг олон нийт
"Халдвартын Нямхүү” гэж нэрлэдэг болсон. Гэхдээ энэ нь түүнийг учиргүй
сайн эмч гэхээсээ илүү албаа удаан "хашсан” болохоор оноосон нэр гэлтэй.
Олон жил дамнан төсвийн мөнгийг хууль бусаар завшсан түүний "далд”
үйлдэл энэ удаа ил болж, хүрэлцээ муутай эрүүл мэндийн салбараас хумслах
үе нь дуусгавар болсон хэрэг.
Баримт-1
Хамгийн сүүлийн жишээ гэхэд л 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд АТГ-аас шалгалт хийжээ.
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нь өөртөө 5 сая 500 мянган төгрөгийн урамшуулал, мөн 3 сая 100 гаруй мянган төгрөгийн илүү цагийн хөлс олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Түүнчлэн Сүрьеэгийн клиникийн 10 сая 800 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын ажлыг үнийн харьцуулалт хийлгүйгээр "Дойт трейд” ХХК-тай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн нь АТГ-ын шалгалтаар тогтоогдсон аж.
Тухайн үед АТГ-аас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд хариуцлага хүлээлгэж, цаашид дээрх зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх” чиглэлээр албан тоот явуулж байсан. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хууль хяналтын байгууллагаас ирсэн дээрх албан бичгийн хүрээнд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд арга хэмжээ авч алдаа дутагдлаа арилгахыг шаардсан ч мань хүн алдаагаа засаагүй.
Баримт-2
Хэдхэн хоногийн өмнө ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд цалин тэтгэмжийн асуудлаар жагсаал цуглаан хийсэн. Тэдний ийнхүү тэмцэх болсон шалтгаан нь Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед илүү цагаар ажилласан ажлын урамшууллыг нь Засгийн газраас шийдвэрлээд байхад дарга Д.Нямхүү нь шударгаар олгоогүйтэй холбоотой байжээ. ЭМС-ын сайдын эрх шилжүүлэн ажил гүйцэтгүүлэх тухай 2015 оны 140 дүгээр тушаалын хэрэгжилт болон улаанбурхан өвчний өвчлөлийг бууруулах арга хэмжээний санхүүжилт, түүний зарцуулалтын явцад удирдах албан тушаалтнууд нь өөрсөддөө илүү цагаа өндрөөр тогтоож дээд тал нь 4737.8 мянган төгрөг нийт 10 гаруй сая төгрөгийг ердөө гурав, дөрөвхөн удирдах албан тушаалтан хуваан авсан нь илэрсэн билээ. Ийнхүү эмч ажилтнуудад олгогдох ёстой дээрх мөнгийг өөрийн халаасанд оруулахдаа илүү цагаар ажиллуулсан цагийн бүртгэл байхгүйгээр олгосон нь тогтоогдсон байдаг.
Баримт-3
Эрүүл мэнд, спортын яамны харьяа байгууллагуудын дарга нартай хийсэн үр дүнгийн гэрээний хагас жилийн тайлангаар тэрбээр "хангалтгүй”үнэлгээ авсан байдаг. Энэ нь түүнийг ажлаас нь чөлөөлөгдөх хамгийн том үндэслэл болсон аж. Тус эмнэлгийнхэн төдийгүй салбарын эмч мэргэжилтнүүд нь "одоо л ХӨСҮТ-д салхи орлоо” хэмээн өөр хоорондоо ам уралдан ярилцаж байгаа сурагтай.
Зарим эх сурвалжийн ярьж байгаагаар амташсан хэрээ 13 нахихын үлгэрээр суудалдаа үлдэхийн тулд эцсийн мэхээ хэрэглэсэн бололтой. Тодруулбал Д.Нямхүү ажил хүлээлцэхээр очсон ажлын хэсгийхэнд тамга, тэмдгээ өгөхгүй эмнэлгийн ажилчидаа хэсэг, хэсгээр нь өрөөндөө дуудан "миний төлөө тэмц” гэмээн ятгасан гэх яриа ч газар аваад байна.
Баримт-4
ХӨСҮТ-д "эзэн” суугаад байсан Д.Нямхүү улсын мөнгийг хувьдаа завшихаас гадна ажилтнуудаасаа ч мөнгө татаж, өөрийн болгохдоо гаршсан нэгэн гэдгийг дараах баримт нотлож байна. Засгийн газраас төрийн байгууллагуудыг шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглосоор байтал 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ тэмдэглэсэн байдаг. Ингэхдээ тэрбээр ХӨСҮТ-ийн 700 гаруй ажилтан нэг бүрийн цалингаасс 95 мянган төгрөг суутган авч, шинэ жилийн арга хэмжээндээ зориулсан ажээ. Гэтэл цаад байгууллагатайгаа нэг ажилтны шинэ жилийн зардлыг 60 мянган төгрөгөөр тохирч хүн тус бүрээс 35000, нийт 700 хүнээс 24 сая 500 мянган төгрөгийн ашиг олж хувьдаа завшсан аж. Түүний эл үйлдэлд ХӨСҮТ-ийн олон арван эмч, ажилтаны эгдүүлцлийг төрүүлээд байсан нь тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Д.Нямхүү даргын "балаг” үүгээр ч дууссангүй.
Өнгөрсөн намар л гэхэд "ЭБОЛА” вирус ид дэгдэж байх үед эмч, мэргэжилтнүүдийг гадаадад сургахаар төрийн зардлаар явуулахад мань эр "эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдэгчлэн салбарын ажилчдынхаа дунд ороод төсвийн мөнгийг үрэн таран хийж аялаж, зугаалаад ирсэн гэдэг. Гадаадад бэлтгэгдэхээр зорих эмч нарын багт орж явсан зорилго нь зөвхөн "мөнгө илүүчилж хувьдаа завших” гэсэн Д.Нямхүүгийн шуналтай зантай л холбоотой гэж ХӨСҮТ-ийн ажилчид өөр хоорондоо ярилцах юм билээ. Их бага хамаагүй мөнгө тусгагдсан бүхнээс идэж уухын тулд хамаг ухаанаа зарцуулахад гаршсан түүнийг АТГ-аас шалгаж, салбарын сайдыг арга хэмжээ авахыг шаардан удаа дараа бичиг хүргүүлсний эцэст ийнхүү бодит ажил боллоо.

Эх сурвалж: өглөөний сонин