|
Видео

Шинэ мэдээ

Хуулийг үнэгүйдүүлсэн “ШАГАЙ КАЗИНО”

http://www.bolod.mn/Upload/news/cazino.png

Зарим улс орнууд казино хэмээх алдарт тоглоомыг улсынхаа нүүр царай болтол хөгжүүлж чадсан. Жилдээ хэдэн зуун тэрбум доллароор тоологдох ашгийг олж, олсон ашгийнх нь татварыг эдийн засагтаа эргэлдүүлэн хөгжиж буй улс орон цөөнгүй.

Дэлхийн томоохон бизнесмэн, мөнгө нь багтаж ядсан баячууд, жуулчдын халаасыг цөм хоосолж ашиг олдог уг тоглоом өдгөө хаалттай, хаалтгүй аль хэдийнээ хөгжлийн оргилд хүрчээ. Тиймээс зарим улс орнууд казиног улсынхаа брэнд болгон


ашиглаж байгаа. Харин уг тоглоомыг хөгжүүлэхэд тохирох, тохирохгүй улс гэж бий. Учир нь хөгжил буурай зарим улс оронд уг тоглоом төдийлөн тохиромгүй, улсын хөгжлийг уруу татах нь бий.

  Хуулийг үнэгүйдүүлсэн

Манай улсад казиногийн хууль батлагдана, батлагдахгүй хэмээн нэг хэсэг яригдсан. УИХ-ын гишүүд казиногийн хууль батлана , батлахгүй дээр хоёр хуваагдан маргалдсан ч сүүлдээ тэгсхийгээд мартагдсан.

Харин саяхнаас улсын нийслэлд маань казино нээгдэх гэж байгаа, бүр нээгдчихсэн гэх явган яриа интэрнет ертөнцөөр тархах боллоо.

Тэрхүү казино нь "ШАГАЙ КАЗИНО” хэмээх нэртэй гэнэ.

 Хуулийг үнэгүйдүүлсэн
Хуулийг үнэгүйдүүлсэн

Түүнчлэн тус казинод бүртгүүлээд дансанд нь мөнгөө хийж алдсан иргэд ч байгаа гэх яриа байна. Казиногийн хууль батлагдаагүй байхад хаанаа хэн гэх эрх мэдэлтэн нь казино нээчихсэн байгаа нь тодорхойгүй.

Хэрэв энэ үнэн бол дээрх хохирсон иргэдийн мөнгийг хэн барагдуулах вэ. Энэ талаар иргэдээс багагүй гомдол ирсэн гэнэ. Гэтэл энэ тухай хууль хяналтынхан нүдэн балай, чихэн дүлий байсаар...

Өнөө хууль дүрэм яриад байдаг цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Тагнуулын газрынхан амаа үдүүлсэн мэт чимээгүй байгаа нь гайхалтай. Зарим албан бус сурвалжаар "Шагай казино”-гийн ард хууль хяналтынхны нэгэн томоохон эрх мэдэлтэн байдаг гэсэн яриа ч байна.

Эдийн засгийн хямралтай, ард иргэд нь ядууралд орчихсон өнөө үед казино манай улсад хэр тохиромжтой юм бол.

Ард иргэдийнхээ халаасыг ухах хууль дүрэм, татвар дээр нэмээд казино гэх мөнгө угаах машин өнөөгийн нийгэмд хэрэгтэй гэж үү.

Эх сурвалж www.bolod.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler