|
Видео

Шинэ мэдээ

Ядарсан үедээ жолоо баривал та оноо хасуулна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжихтэй зэрэгцэн зөвхөн жолоочид чиглэсэн нэгэн журам батлагдсан билээ. Энэ бол "Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”. Тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулах энэхүү журам тун удахгүй хэрэгжиж эхэлнэ.

Журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан. Удахгүй хэрэгжиж эхлэх тухай Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Одбаяр мэдээлсэн.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох энэхүү зарчим үйлчилдгийг манай мэргэжилтнүүд судалсны үндсэн дээр өөрийн орны хөрсөнд суулган хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болжээ. Манайхаас өөр оронд жолооч зөрчил гаргаж, бүртгэлийн оноо нь дууссан тохиолдолд шалгалт өгч, тэнцвэл дахиад үнэмлэх авдаг байна. Харин манайд нэг л удаа жолооны курст суралцаж, жолооны үнэмлэх авсан бол яваад л байдаг. Замын хөдөлгөөний хууль, дүрмээ мэдэхгүй этгээд машин унаж, дүрэм зөрчөөд, торгуулиад, осол гаргаж өөрийнхөө болоод өрөөлийн амь нас, эрүүл мэндээр "тоглоод”, хохирогч, гэмт этгээд, хэрэгтэн болоод... . Жолооны үнэмлэхээ хураалгаад, эргүүлж аваад жолооч хэвээрээ л яваад байдаг.

Харин жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь энэ явдлыг болиулах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэх аж. Энэхүү оноо тооцох журам нь Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй жолоочид үйлчилнэ.

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо 10 байна. Тодруулбал, энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт, шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас бусад/-д 10 оноо олгоно гэсэн үг. Харин Замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн тохиолдолд тухайн жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооноос хасагдана.

Харин зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 оноогоо шинээр авах боломжтой юм. Жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, зам тээврийн осол гаргасан тохиолдолд хамгийн өндөр буюу 5 оноо хасуулна. Бусад зөрчилд 1-3 оноо хасаж хариуцлага тооцохоор зохицуулжээ.

Жишээлбэл, жолооч та, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол -5 оноо, төмөр замын гарам нэвтрэх журмыг зөрчвөл -3 оноо, согтуурч, мансуурсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол -2 оноо. Ингээд гурван удаа дүрэм зөрчихөд таны зөрчлийн бүртгэлийн 10 оноо дуусна. Өөрөөр хэлбэл, та тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болж, журамд заасны дагуу сургалтад хамрагдан, шалгалт өгч тэнцсэн тохиолдолд жолоочийн эрхээ шинээр олж авна. Хэн хүссэн нь машин жолоодон замын хөдөлгөөнд оролцдог байсан бол жолооны ард суух хүний хариуцлага ийм өндөр, нарийн болж байгаа аж.

Жолооч нар ямар хууль, тогтоомж, дүрэм, журмыг хэрхэн зөрчсөн тохиолдолд зөрчлийн 10 онооноосоо хасуулах, ямар тохиолдолд эргүүлж авах боломжтойг ойлгомжтойгоор  хүснэгтлэн хүргэж байна.

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог хасах

 

1

 

Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан

 

Зөрчлийн 1-5 оноо хасна.

2

 

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд

Тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцно.

3

 

Хуульд заагдсан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан бол

Жолоочийн зөрчлийн оноог хүчингүйд тооцно.

 

4

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчснөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд

 

5 оноо хасна.

 

Зөрчилтэй этгээдэд хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах нэгжээр хасна

5

 

Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид

 

-2 оноо

6

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид

 

-1 оноо

7

 

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид

 

-2 оноо

8

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид

 

-1 оноо

 

9

 

Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид

 

-2 оноо

10

 

Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид

-2 оноо

11

 

 

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид

-3 оноо

12

 

Зам тээврийн осолд холбогдсон жолооч, Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид

-2 оноо

 

13

 

Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид

 

-1 оноо

14

 

Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид

-1 оноо

 

12

 

замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд

 

-2 оноо

 

13

 

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид

-2 оноо

14

 

Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид

-2 оноо

15

 

Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид

-3 оноо

16

 

Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид

-1 оноо

17

 

Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид

-1 оноо

 

 

 

 

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог зөвхөн хасах бус сэргээх, урамшуулах тогтолцоог ч мөн бий болгожээ. Тэгвэл ямар тохиолдолд зөрчлийн бүртгэлийн оноог сэргээж, урамшуулахыг хүснэгтээр үзүүллээ.

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог сэргээх, урамшуулах

1

Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн

сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй 2 жил болсон бол зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна.

2

Жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу ногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид

Дээрх урамшуулал хамаарахгүй.

3

Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд

бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ.

4

Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд

зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно.

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог цагдаагийн байгууллага зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн мэдээлэлд үндэслэн, жолоочийн бүртгэл мэдээллийн санд мэдээлэл оруулах байдлаар тооцож ажиллана. Мөн жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг сайт болон ухаалаг утсанд зориулсан программ хангамж, лавлах утас, мессеж үйлчилгээ зэрэг хэлбэрээр жолоодох эрхийн үнэмлэхийн дугаараа ашиглан авах боломжоор хангагджээ.

Зөрчлийн онооны мэдээлэлд жолоочийн овог, нэрийн үсгийг 30-аас дээшгүй хувийг түүвэрлэсэн байдлаар, зөрчлийн онооны үлдэгдэл, хасуулсан, сэргээсэн, урамшуулсан түүх багтах аж. Жолоочийн зөрчлийн онооны мэдээллийн сангийн баяжилт, нууцлалыг Цагдаагийн байгууллага хариуцаж ажиллах ба журмыг зөрчсөн цагдаагийн алба хаагч болон иргэнд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Б.БУД

Эх сурвалж: www.shuud.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler