![]() |
Видео
Шинэ мэдээ
“Эрдэнэт” үйлдвэрт Үндэсний татварын албаны дээд шагнал гардууллаа

Тус
компани өнгөрсөн жил улсын төсөвт 341,8 тэрбум төгрөг төвлөрүүлж, орон
нутгийн төсөвт 25 тэрбум төгрөгийн орлого оруулан шилдэг татвар төлөгч
50 аж ахуйн нэгжийг улсын хэмжээнд тэргүүлсэн байна.
Үндэсний татварын албанаас жил бүрийн тавдугаар сард шилдэг татвар
төлөгч, аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулан, Үндэсний татварын
албаны дээд шагнал, "Хөх дэвтэр” гардуулдаг уламжлалтай. Өнөөдөр "Хөх
дэвтэр” дээд шагналыг "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд
гардуулан өглөө.
