|
Видео

Шинэ мэдээ

Хятад иргэдийг хөнөөсөн залуусыг шүүв

БНХАУ-ын иргэдийн амь насыг хохироосон этгээдүүдэд шүүхээс ял оноожээ. Гэмт этгээдүүдэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, шүүгдэгч тус бүрийг шунахай сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хоёр хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож 22-оос 24 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч нар урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, 26-аас 31 насны залуучууд байжээ.

Хэргийг сануулахад, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өрөө түрээслэн амьдарч байсан БНХАУ-ын харьяат Ван Жү Ни, Ван Жун Фэн нарын хоёр иргэнийг 2015 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн Г, Ч, Ш, Г, Н нарын таван этгээд бүлэглэн, шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан, хохирогч нарын 170 000 000 төгрөг, 100 000 юань болон бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарсан.

Уг хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16 /Хүнийг хүндрүүлэх бүрэлдхүүнтэйгээр санаатайгаар алах/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Т.АНУ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.