|
Видео

Шинэ мэдээ

Дэд сайдууд он дуустал ажиллана

Засгийн газрын даваа гаригийн хуралдаанаар С.Магнайсүрэнг Барилга, хот байгуулалтын яамны, Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар сольж томилох шийдвэр гаргасан. Мөн З.Болдбаатарыг өөр ажилд шилжсэнтэй нь холбогдуулан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Ц.Мөнхтөрөөс дараах зүйлийг тодрууллаа.

-Барилга хот байгуулалт болон Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг сэлгэн томилсон нь ямар учиртай вэ?

-Сайд нарынх нь хүсэлтээр хийсэн томилгоо.

-Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын асуудлыг Засгийн газрын хурал дээр ярьсан уу?

-Яриагүй. Гэхдээ зарчмын хувьд агентлагийн даргыг томилох болон ажлаас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах ёстой. Даваа гаригийн хуралдаанаар энэ талаар асуудал орж ирээгүй.

-Дэд сайд нарыг хэзээ томилох вэ?

-Яамд дэд сайдгүй ажиллах зарчим барьж, УИХ дахь намын бүлгүүд дэмжсэн. Тиймээс дэд сайдад шинээр хүн томилохгүй, одоо ажиллаж байгаа дэд сайдууд 2015 он дуустал ажиллаад чөлөөлөгдөх учиртай.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler