|
Видео

Шинэ мэдээ

Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилно

Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилно Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны зөвлөл өнгөрсөн даваа гаригт сонгон шалгаруулсан.

Шалгаруулалтад 26 хүн оролцсон юм. Сонгон шалгаруулалтын дүн гарч дээрх яамдын Төрийн нарийн бичгийн даргыг томилохоор өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана. Уул уурхайн яаманд Д.Артаг, Зам тээврийн яаманд Ж.Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн яаманд С.Магнайсүрэн, Аж үйлдвэрийн яаманд Д.Нямхүү, Хүнс хөдөө аж ахуйн яаманд Н.Ариунболд нарыг Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилохоор болжээ.

Хэдийгээр сонгон шалгаруулалт хийсэн ч томилгооны тухайд эртнээс тохирсон бололтой. АН-ын сайдтай яаманд АН-аас, МАН-ын сайдтай яаманд МАН-аас нь Төрийн нарийн бичгийн даргыг томилохоор шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler