|
Видео

Шинэ мэдээ

Романтик орчин бүрдүүлэх гэсэн биш гэрээ шатаах дөхжээ

Эрчүүд хайртай бүсгүйдээ сэтгэлээ илэрхийлэх, гэрлэх санал тавихдаа асаасан лаагаар дүрс хийх, цэцгийн дэлбээ асгах гэх мэт аргыг түгээмэл хэрэглэх болсон.

Нэгэн эр холоос ирэх найз бүсгүйгээ дээрх романтик аргыг хэрэглэж угтах байсан ч, төлөвлөгөө нь нурж гэрээ шатаах дөхсөн хэрэг Канадад болжээ. Тэрээр унтлагын өрөөндөө оргилуун дарс тавьж, цэцгийн дэлбээг газраар асгаж, жижиг лаагаар зүрхэнд зоосон сумны дүрс болон найз охиныхоо нэрийг газарт бичсэн байжээ.

29 настай Аманж Иссэн "Би доод давхарт түүнийг хүлээж байтал гэнэт утаа үнэртэж эхэлсэн. Дээд давхарт гараад хартал унтлагын өрөө юу ч үгүй шатаж байсан. Тэгээд би гал унтраах албыг дуудсан” гэжээ.

Түүний найз бүсгүй "Чи минь л зүгээр бол болоо доо. Дараагийн удаад шоколадны цуглуулга байхад л хангалттай” хэмээн асуудалд уужуу хандсан гэнэ.

Тиймээс инээдтэй ч гэмээр, бусдад сургамж болохоор дээрх хэргийг давтахгүйн тулд лаа болон галыг ашиглан романтик орчин бүрдүүлэх гэсэн хосууд анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй биз ээ.

gogo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler