|
Видео

Шинэ мэдээ

ЦЕГ: С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэг татан буугдаагүй, шалгасаар л байна

17 жилийн өмнөх энэ өдөр төрт нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өдий хугацаа өнгөрсөн ч түүний амь насыг бүрэлгэсэн хэрэг илрээгүй, олон түмний өмнө асуулт хэвээрээ байна.

Уг хэрэг илрэхгүй, илэрсэн ч олон нийтэд мэдэгдэхгүй гэж иргэд хардсаар ирсэн.

Түүний хэргийг шалгах ажлын хэсэг байгуулагдан ажилласан ч тодорхой ахиц гараагүй. Хэрэг одоо чухам юу болж байгаа нь оньсого хэвээр үлджээ.

Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэг ЦЕГ-т байгуулагдсан. Одоо ч татан буугдаагүй. Хэргийг үргэлжлүүлэн шалгасаар байна. ЭЦГ болон ТЕГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Иргэдээс ирсэн мэдээллийг шалгаж,  хууль сахиулах, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагатай хамтран шалгалтын ажиллагааг хийсээр байгаа” гэх тайлбарыг өглөө.

С.Зориг нь 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн. 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.

Гэвч 1998 оны энэ өдөр тэрээр гэртээ олон удаа хутгалуулж харамсалтайгаар амиа алдаж байсан юм.  

Б.Чимэг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler