| |
С.Баярцогтыг огцруулах нь зүйтэй гэв
УИХ дахь бие даагч гишүүдийн төлөөлөл буюу Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар мэдээлэл хийж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулахыг дэмжихээ мэдэгдлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн маргаашийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Бие даагчид энэ үеэр С.Баярцогтыг огцруулах саналыг өгнө гэж мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн санаачлан өргөн мэдүүлж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргасан. Энэ бол улс төрийн захиалгаар хийгдсэн зүйл.
Хэрвээ УИХ энэ дүгнэлтийг хүлээгээд авчихвал хорь гаруй жил Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал яригдана. О.Баасанхүү гишүүний сайд С.Баярцогтыг огцруулах асуудал нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө өргөн баригдсан. Тийм учраас УИХ эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой” гэсэн юм.
М.БОЛОР