![]() |
Видео
Шинэ мэдээ
С.Баярцогтод тооцох хариуцлага байхгүй

Хэдийгээр 100 хувь С.Баярцогтыг хамгаалаагүй ч АН-ын бүлэг дээрх
тогтоолын төсөл нь үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй гэж үзсэнээр ЗГХЭГ-ын
даргын санаа хэсэгхэн амарсан дуулдав. Гэхдээ уг асуудлыг цаашид
байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх учир
асуудалд бүрмөсөн цэг тавиагүй гэсэн үг юм. Асуудлыг тодруулбал өнгөрөгч
долоо хоногт УИХ-ын бие даагч С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун
нар болон гишүүн Г.Уянга, Л.Цог нар хамтарч Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын дарга С.Баярцогтыг гадаадаас хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр
АНУ-ын гэр бүлийн "Painter law firm” компанид 17 тэрбум, 445 сая төгрөг
өгөхөөр төсөвт тусгуулсныг эсэргүүцэж огцруулах асуудлыг өргөн барьсан
билээ.
Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Ажлын хэсгийн ахлагч
Б.Болорын хүсэлтээр С.Баярцогт гарын үсэг зурсан болохоос гэрээг
хийгээгүй. Нөгөө талаас 2014 онд 400 сая төгрөг шилжүүлсээс өөр гүйлгээ
хийгдээгүй. 17 тэрбум, 45 сая төгрөг нь шилжээгүй, одоо байгаа. Тиймээс
түүнийг огцруулах үндэслэл болохгүй” гэсэн хариулт өгсөн юм. АН-ын
бүлгийн байр суурь ингэж гарсан тул түүнийг огцруулахаар санал нэгдсэн
Ц.Даваасүрэн гишүүн "Уг нь Баярцогтын толгой УИХ хэрэгтэй юу гэвэл
хэрэгтэй. Даанч дан ганц өөрийнхөө төлөө ажиллаад байх юм” гэсэн үгээ
Засгийн газрын тэргүүнийг Японоос эргэн ирэхэд нь дахин тайлбарлахаас
өөр аргагүй болж байна.
Эх сурвалж:

