![]() |
Видео
Шинэ мэдээ
С.Баярцогтыг огцруулах саналыг хэн захиалав?

Мэдээж С.Баярцогтыг огцруулж болно. Гэхдээ ийм тодорхойгүй шахам
үндэслэлээр түүнийг яаран огцруулах санал гаргаж буйн цаана тодорхой
"бүлэглэл” байгаа нь нууц биш тухай эх сурвалжууд өгүүлж байна. УИХ-ын
гишүүн О.Баасанхүү өмнө нь Хууль Зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах санал
гаргасан ч яг хэлэлцэхийнх нь өмнө гэнэт саналаа ямар ч тодорхой
үндэслэлгүйгээр шахам буцаан татаж буйгаа мэдэгдсэн. Үүний дараахан нь
Х.Тэмүүжиний "амраг” гэх Г.Сарангэрэл нартай холбоотой дуулиан дэгдсэн
юм. Өөрөөр хэлбэл О.Баасанхүүг нэр бүхий лидерүүдийн захиалгаар хэн
нэгнийг огцруулах санал гаргадаг байж тухай улс төрийн хүрээнд нэгэнт
дүгнэдэг болсон. Тэгвэл энэ удаагийн "сайд огцруулахыг захиалагч” мөн л
"Х.Тэмүүжинг огцруулахыг захиалагч” болох тухай эх сурвалжууд өгүүлж
байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын ҮЗХ-ыг хуралдуулж, намын даргаа
огцруулахаар төлөвлөж буйг АН-ын ЕНБ Дарга батлаагүй ч басхүү
үгүйсгээгүй. Энэ үйлдлийнх нь хариу цохилтын "эхний барьц” болж,
ЗГХЭГ-ийн дарга, Монгол улсын Сайд С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-д
албан ёсоор оруулж ирж буй аж.
Э.Мягмардорж
