![]() |
Хураагдсан 352 тарвагыг устгалд орууллаа
Нийслэлийн
Засаг даргын 2015 оны A/645 захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын
хүрээнд байгуулагдсан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн
хяналт шалгалтын явцад Завхан аймгийн Отгон сумаас Эмээлтийн авто
техникийн шалган бүртгэх товчоогоор нийслэл хот руу оруулж ирэхээр
завдсан 352 тарвагыг есдүгээр сарын 17-ны өдөр илрүүлж, Зоонозын Өвчин
судлалын үндэсний төвд шинжлүүлэхээр хүлээлгэн өгсөн билээ.
Хураагдсан тарваганд ЗӨСҮТ-ийн лаборатори нян судлалын шинжилгээ, халдваргүйжүүлэлт хийж, "Элемент” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу хүлээлгэн өгч, есдүгээр сарын 23-ны өдөр устгал хийсэн байна. Устгалын явц байдалд НМХГ-ын улсын байцаагчид болон ЗӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллажээ.
