|
Видео

Шинэ мэдээ

Асуудал дагуулсан нийтийн тээвэр, “U” money карт

Асуудал дагуулсан нийтийн тээвэр, “U” money картИргэд нийтийн тээврээр "U money” цахим карт ашиглан явж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү үйлчилгээ эхэлснээс хойш олон асуудлууд шил даран гарч ирсээр байгаа. Тодруулбал кондукторууд ажилгүй болж оюутнууд суулт хийж, хуурамч мөнгөөр үйлчлүүлэх тохиолдлууд гарсан.Тэгвэл сүүлийн үед насанд хүрэгчид хүүхдийн картаар зорчих зөрчил багагүй гарах болжээ. Өчигдөр л гэхэд ийм зөрчил 29 удаа бүртгэгдсэн байна. Учир нь хүүхдийн картаар 200 төгрөгөөр зорчдог юм. Улмаар кондуктор хяналт тавихгүй болохоор иргэд хүүхдийн картаар нууцаар зорчих тохиолдол их гарч байгаа аж. Тиймээс Монголын сурагчдын холбоо, "Улаанбаатар смарт карт” карт компанийн зүгээс хүүхдийн картыг автобусны буудлаар зарахыг болиулахаар болжээ. Ингэснээр хүүхдийн картаа авч амжаагүй сурагчид сургуулиараа дамжуулан Монголын сурагчдын холбооноос авахаар болсон байна.Дашрамд дуулгахад, хүүхдийн картаар насанд хүрэгчид зорчсон тохиолдолд картыг нь дор бүр нь хураана гэдгийг сануулж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler