| |
Видео
Шинэ мэдээ
Смарт картаар автобусанд дамжин суухад хөнгөлөлт эдлэнэ
Нийслэл хот ирэх долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн смарт карт ашиглаж эхлэхээр болсон. Энэ хүрээнд автобусны буудалтай ойр Байх карт борлуулах цэгтэй гэрээ байгуулах, суурилуулах тоног төхөөрөмжийн угсралт хийх зэрэг ажлууд үргэлжилж байна. Эхний ээлжинд 30 газартай гэрээ хийж карт борлуулна.
Харин карт ашиглагдаж эхэлсний дараа 500 төв шинээр байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Карт байрлуулах төвөөс иргэд смарт картыг 3600 төгрөгөөр худалдан авч 500 төгрөгөөс 90 мянган төгрөгөөр цэнэглэх боломжтой. Түүнчлэн зорчигч эхний автобусанд суухх үед уншуулсан картын мэдээлэл хадгалагдаж дараагийн автобусанд дамжиж суухад хөнгөлөлт эдлэнэ гэсэн үг юм. Хөнгөлөлтийн хувийг одоогоор тогтоогүй. Харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан болоод цагдаагийн албан хаагчдын өдөрт хэдэн удаа зорчих тоог судлан, сарын эхэнд картыг нь цэнэглэж өгөх аж.