|
Видео

Шинэ мэдээ

Хүндэтгэл үзүүлэв

Монгол улсын мэргэшсэн инженер, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны Хянан шалгах зөвлөлийн гишүүн П.Нацагдорж төрийн дээд шагнал "Алтан гадас” одонгоор, "РСЦ” ХХК-ийн гагнуурчин ҮЭ-ийн Хорооны орон тооны бус дарга Ө.Зоригт "Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсаныг тохиолдуулан ҮЭ-ийн Холбоо хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулав. П.Нацагдорж 2006-2013 онд цехийнхээ ҮЭ-ийн Хорооны дарга, ҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд одоо Хянан шалгах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм. Ө.Зоригт 1992 оноос цехийнхээ ҮЭ-ийн Хорооны даргаар, 1995 оноос Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд МҮЭ-ийн гурван удаагийн Их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцжээ.


Н.Энэбиш

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler