|
Видео

Шинэ мэдээ

Ухаалаг картыг гар утас, АТМ, интернетээр цэнэглэх боломжтой

Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем бүхий "Ухаалаг автобус" хөтөлбөр энэ сарын 24-ны өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжих гэж байна. Одоогоор нийтийн тээврийн 1100 автобусанд цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулсан байна.

Иргэд нийтийн тээвэрт зорчих картыг автобусны буудлын ойролцоо байрлах Карт борлуулах төвөөс 3600 төгрөгөөр худалдан аваад өөрийн боломжоороо цэнэглэх ёстой. Цаашид гар утас, АТМ, интернетээр автобусанд зорчих картаа цэнэглэх боломжтой болох юм.

Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настан, цагдаа нарт дүүрэг хороогоор нь, оюутнуудад Оюутны холбоогоор нь дамжуулж картыг олгох аюм байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler