| |
Энэ өдрийн зурхай /2015.08.28/
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 13. Сугар гараг. Булаагч одтой, 7 улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өөрчлөлт, адал явдал, аян замыг билэгдсэн хувирамтгай өдөр. Та албан томилолтоор явж, улмаар гэр бүлийн төсвөө арвижуулж чадна. Харин та үүнээс татгалзвал эсрэгээр ажлын бүтээмж эрс буурах бололтой. Хөл үймээн дунд сандарч үймрэх хэрэггүй. Түүнчлэн хэдэн ажлыг зэрэг барьж авснаар алдаа эндэгдэл гаргах буюу мөнгөний алдагдал нүүрлэх тул эрэмбэ дэс дараатайгаар хийж гүйцэтгэ.
Үхэр (4/20-5/20)
Эрч хүч энергийн илүүдэл нь таныг сүйрлийн ирмэгт аваачиж магадгүй. Энэ өдөр ихэнх энэ ордныхны сэтгэлийг зовоож, түгшүүр, хямралын байдалд оруулах болно. Биеэ барьж чадалгүй эргэн тойрны хүмүүстэй эвгүй харьцаж, маргаан үүсгэж болзошгүй. Таны биеэ авч явах байдлаас мөнгө санхүүгийн хэрэг, эсрэг хүйстэнтэй харьцах харьцаа, сэтгэл зүрхний асуудлуудын амжилт хамаарах болохыг одод сануулж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Тааламжгүй өдөр. Сэтгэл санааны гэнэтийн өөрчлөлтүүд гарах, ажил төрлийн түншүүдтэйгээ таагүй харилцаанд орох, өрсөлдөгчид болон муу санаатны далд явуулга, урхи мэхэнд өртөх магадлалтай. Ажил, амьдралын замд хатуу саадууд тулгарч болохыг одууд сануулж байна. Хэрвээ таны шинэ санаа, төлөвлөгөө тань эрсдэл дагуулсан салбарт явагдах бол аюултай үр дагаварт хүрч мэднэ. Найз нөхөд, хамтрагчдын зүгээс өгөх зөвлөгөө, оролцоо нь мухардалд хүргэх учраас өөрийн зөн совингоо дагасан нь дээр.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр танд одод талтай хандана. Ирээдүйн их амжилтын үндсийг та энэ өдөр тавьж чадах байх. Иймээс эхэлсэн ажлаа хэзээ ч дуусгалгүй орхиж болохгүй. Буцаж ухрах ч хэрэггүй. Зорилгодоо хүрэхээр шаргуу хөдөлмөрлө. Зөвхөн урагш давших нь танд амжилт, аз хийморийг авч ирнэ.
Арслан (7/23-8/22)
Сарын турш жижиг сажиг хэмээн тоохгүй байсан зүйлс тань уур уцаарыг хүргэнэ. Бусадтай харьцахдаа түргэн огцом зан гаргана. Эрүүл мэндэд таагүй зүйлс тохиолдож магадгүй. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахад муу цаг үе. Амжилт гаргаж мөнгө олох ч ядартлаа ажиллавал эрүүл мэндээрээ хохирох магадлалтай байна. Сарын сүүлээр мөнгө санхүүгийн алдагдлаас зайлах аргагүй бололтой. Хямгатай байж чадвал энэ бүхнийг сайнаар эргүүлэх боломж байна.
Охин (8/23-9/22)
Гэм нүглээ наминчлах, ёс суртахууны хувьд ариусах, мэдээлэл хүлээн авах өдөр. Энэ өдөр шинэ санаа, стандарт бус шийдвэр гаргавал зохих үр дүн гарахгүй. Иймээс ажил дээр хэнхэглэхээ боль. Түүний оронд төлөвлөлт хийх зэргээр цагийг өнгөрөөсөн нь дээр. Эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахад мэдээж тохиромжгүй үе. Зөнтэй зүүдлэх тул биелэхийг нь хүлээ.
Жинлүүр (9/23-10/22)
Ажил албан дээр томоохон үл ойлголцол гарах бололтой. Анхаарал болгоомжтой байж, сайтар бодож боловсруулалгүйгээр аливаа шийдвэрийг бүү гаргаарай. Таны сэтгэлийн хат, тэвчээртэй байдлаас үйл хэргийн амжилт шалтгаална. Ажил төрлийн болон үйл ажиллагааны чиглэлээ бүү солиорой. Энэ нь одоохондоо юуг ч танд авчрахгүй. Хүнд өвчин авахын эх үндэс, шалтаг шалтгаан болох тул оюуны хүнд ачаалал авах, сэтгэлийн хямралаас сэргийлэх хэрэгтэй байна.
Хилэнц (10/23-11/21)
Таагүй өдөр. Өнөөдөр ажил хэргийн болон амрагийн ямар ч уулзалт товлох хэрэггүй. Учир нь та хэнтэй ч харилцан ойлголцож чадахгүй бололтой. Чухал ажлаа үдээс хойш амжуул, энэ үед өдрийн таагүй хандлага арилах юм. Та урьдаас төлөвлөсөн аялалаа хойшлуулж, нэмэлт үүрэг хүлээн авах байх. Зарчмын асуудлаар хүчтэй маргаан мэтгэлцээн дэгдэнэ. Тэр бүү хэл таныг хүнлэг бус авирлалаа гэж үндэслэлгүй гүтгэж магадгүй. Үүнд аль болох эмзэглэхгүйг хичээгээрэй.
Нум (11/22-12/21)
Өдөөн хатгалт, уруу таталт, хууран мэхлэлтийн өдөр. Ямар нэгэн зүйлд дур татагдах аюултай. Хайр сэтгэл эрчтэй, солигдмол, санаа сэтгэл тогтворгүй, наргиж цэнгэх хүсэл урьдчилан таашгүй сөрөг байдлаар солигдох болно. Өөрийн баримталдаг зарчим, үзэл бодлыг өөрчилөхгүй байхыг хичээгээрэй. Таны хашир болгоомжтой, төлөвлөгөө зохион байгуулах чадвар тань ихэсэх болно. Энэ боломжийг ашиглаж өөртөө зориулж, зорилгодоо хүрэх замын газрын зургийг зурж, тэнд очиход тань туслах орлого зарлагаа ч тооцоол.
Матар (12/22-1/19)
Идэвхгүй өдөр. Таны идэвх, хүчин зүтгэл бага зэрэг буурах бололтой Хэрвээ та ямар нэгэн байдлаар бусдаас ялгарахыг хүсэж байгаа бол үүнд анхаарлаа төвлөрүүлэхийн хэрэггүй. Учир нь энэ бүхэн ямар ч үр дүнгүй, та юунд ч хүрч чадахгүйд оршино. Харин хуучин ажил хэргээ амжуулахыг хичээх хэрэгтэй ба зориг хүч шаардсан том төсөл төлөвлөгөөг хийх тохирсон цаг мөчийг хүлээх нь хамаагүй дээр байна. Үр хүүхдүүдээ бүү мартаарай. Та тэдэнтэй харилцаж, харилцан ярилцсанаар маш том сэтгэлийн баяр баяслыг авч чадах болохыг од гарагс амлаж байна.
Хумх (1/20-2/18)
Энергийн шинэ эх булагтай болох, мэдлэгийн хүрээгээ тэлэх, өвчнөө эмчлэх зэрэгт таатай өдөр. Үнэтэй эд зүйлс олох, сугалаанд аз таарах, хүн өрөө танд төлөх зэргээр санхүүгийн хувьд дэвшилттэй өдөр болно. Магадгүй ажил төрлийн санал, эсвэл ажлаа амжилттай дуусгаж ч болох. Таны дур булаам байдал ойр тойрны хүмүүсийн сэтгэлийг татна. Жижиг сажиг зүйлээр бүү хөөцөлд, аз харьж мэднэ шүү. Таны мөрөөдлийн эхний ахлам өнөөдөр тавигдах боломж нээгдэнэ.
Загас (2/19-3/20)
Ачаалал өсөн нэмэгдэх, шүүмжлэлттэй өдөр. Үүнтэй холбоотойгоор золгүй явдал тохиох, аваар осол гарах, биеийн байдал муудаж мэднэ. Таны хамгийн муу, таагүй зөн совин биелнэ. Хамгийн таагүй муу зүйлд аль ч талаараа өөрийгөө бүрэн дүүрэн бэлтгэж, айхгүй байхаас гадна тайван амирлангуй байдлыг харагдуулах хэрэгтэй. Оронд орохын өмнө цэвэр агаарт зугаалж, усан эмчилгээ хийх нь ач тустай.