|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2015.08.10/

Энэ өдрийн зурхай /2015.08.10/Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 26. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, 7 улаан мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Эрч хүчээр дүүрэн өдөр. Анхаарал болгоомжтой бай. Эрч хүчний илүүдэл нь сүйрлийн байдалд хүргэж болох юм. Биеэ барьж тэвчихгүйн улмаас эргэн тойрныхонтойгоо хэрүүл уруул хийхэд ойрхон байна. Хамтрагчдын харилцаа, хүндлэлийг буруугаар ашиглахыг санаархах хэрэггүй. Тэднээс таны ажлын амжилт ихээхэн хамаарна. Нөхцөл байдлаас хамааран эсрэг хүйстэнтэйгээ харьцах харьцаанд янагийн холбооны асуудлууд өрнөнө.


Үхэр (4/20-5/20)

Ажлын бүтээмжтэй өдөр. Хангалттай хэмжээний ачааллыг авч идэвхтэй ажиллаж хөдөлмөрлөж, бүтээж туурвих өдөр байх бололтой. Ажил төрлийн хувьд холбоо харилцаа тогтоох, гэрээ хэлэлцээр байгуулах, чухал шийдвэр гаргахад тохиромжгүй байна. Гадны сөрөг нөлөө маш их байна. Ажил дээрээ алдаа дутагдал гаргаж, ажил хэргийн хамтран зүтгэгчид итгэх итгэлийг буруу зөрүү дүгнэх, ойр дотны хүмүүстэй хэрүүл маргаан хийх нь тодорхой.


Хамтатгах (5/21-6/21)

Ажил хэргийн талаар гэрээ контракт байгуулж, бичиг цаасны ажлаа урагшлуулж, чухал шийдвэр гаргахад маш сайн өдөр ирэх нь. Таны сайхан гадаад төрх, эелдэг зан тань эргэн тойрныхонтой харьцах харилцааг хөнгөвчлөн танд туслах болно. Дотоод гоо сайхан, сахилга бат, эмх цэгцтэй байдал тань хамтран зүтгэгчид, дарга удирдлагын өмнө таны нэр хүндийг өсгөнө.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хүлээцтэй байх өдөр. Энэ өдөр гэнэтийн огцом өөрчлөлтүүд тохиох учир ямар нэгэн чухал шийдвэрийг гаргах гэсний хэрэггүй. Дарга удирдлага болон түншүүдтэйгээ харьцахдаа биеэ барьж хэрүүл маргаан хийхээс зайлсхийх хэрэгтэй. Энэ нь цаашдаа ихээхэн хор уршгийг дагуулах тул болгоомжлоорой. Ажил болон гэр оронд байдал тийм ч сайнгүй байх бололтой. Хов жив, гүжир гүтгэлгээс болгоомжил.


Арслан (7/23-8/22)   

Санхүүгийн үйл ажиллагаа, хурдан шийдэх шаардлагатай бусад аливаа идэвхтэй ажил хэрэгт таагүй өдөр. Санхүүгийн байдал муудах магадлалтай. Эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, түншүүддээ илүү их итгэл найдвар өг. Аз туршсан эрсдэлтэй ажил хэргийг явуулахад хангалттай сайн цаг үе хэдий ч тэдгээрээс мөнгө санхүүгийн гоц гойд ашиг орлого хүлээж горьдох хэрэггүй. Эргэн тойронд өөрчлөлт хувьсал гарах, шинэ төсөлд шинэ хүмүүс гар бие оролцох боломж бий болно.Та ердийнхөөсөө илүү зүтгэлтэй ажиллаж байгаа боловч даргатайгаа зөрчилдөж магадгүй. Эрүүл мэнд тавгүйтэж болзошгүй.


Охин (8/23-9/22)    

Таагүй өдөр. Зарим нэг таагүй хандлагаас болоод санхүүгийн хүндрэлд хүрч болзошгүй. Нааштай үр дүн авчрахааргүй томилолтонд явна. Сэрэмжтэй байхыг сануулж байна. Магадгүй хулгай дээрэмд өртөж болзошгүй тул анхаарал болгоомжлолоо сулруулахгүй байж энэ бүхнийг даван гарахыг зөвлөж байна. Шинэ танил тийм ч таагүй байна. Нөгөө талын хүнээс уур бухимдалтай хандлага ажиглагдана.


Жинлүүр (9/23-10/22)   

Хэрэггүй илүү бүхнээс зайлсхийж, сэтгэл санаагаа ариусган бясалгах өдөр. Бүрэн дүүрэн ойлголт аваагүй, сайтар тунгаан бодож дэнслээгүй ажил хэргээс холхон байх нь дээр. Урам хугарч, хямрахыг хүсээгүй бол бодож төлөвлөсөн ажил хэрэг, төслөө эхлүүлэхийг хойшлуулсан нь дээр байх болно. Үр хүүхэд, гэр бүлдээ цаг зав, хайр халамж өгөхийг бүү харамлаарай. Оройн цагаар цэцэрлэгээр зугаалах болон кинотеатр, үзвэрийн газраар ороход гэмгүй.


Хилэнц (10/23-11/21)   

Сайхан ааштай сэрэх тул өдөр ч амжилттай өнгөрнө. Амрагийн харилцаа хэвийн үргэлжилнэ. Харин ганц бие хүмүүс шинэ романтик харьцаа үүсгэх бололтой. Бие махбодид хор хөнөөл учруулах буруу зуршлаа таягдан хаяж, тэр бүхнээс өнөөдөр холхон байгаарай. Үүнд юуны өмнө согтууруулах ундаа хамаардгийг мартуузай.



Нум (11/22-12/21)    

Энэ өдөр хүнд байж болно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд таны өөрийн чадвараараа олж авч болох байр сууринаас доогуур байр эзэлж байж болох юм. Албаны шатаар өгсөх, тавьсан зорилгодоо хүрэхтэй холбоотой саад тотгорууд гарч болох юм.


Матар (12/22-1/19)   

Энэ өдөр хуучин холбоогоо сэргээх эсвэл найз нөхөддөө тусламж үзүүлэхэд таатай өдөр. Магадгүй өмнө гаргасан алдаанаас тань болоод таагүй зүйл тохионо. Амьдралын эрч хүч буурч, бага зэргийн санхүүгийн бэрхшээлтэй тулгарна. Үүнийг аль болох хүндрэлгүйгээр даван туулах арга замыг хайж олох хэрэгтэй.


Хумх (1/20-2/18)   

Гэрийн хөл хөдөлгөөн ба ажлууд нь орчинтойгоо харьцах харилцаанд харилцан уур уцаар хэрэггүй маргаан ба зөрөлдөөнийг үүсгэж болно. Жижиг зовинол нь үргэлж өөрийн тухай сануулж их хүч авах болох нь. Гэвч энэ өдрийн нөлөө нь сэтгэл санааг сайн сайхан болгоход хүргэх бөгөөд та урьдын адил нөхөд ба ойр дотнын улсуудаа өөрийн тааламжит чанар, хурц ухаанаар хүнтэй нийцтэй байдлаар татна.


Загас (2/19-3/20)

Амьдралын эрч хүч буурах, урсгал даган хөвөх хүсэл төрөх таагүй өдөр. Гэвч та тайвширч назгайрахын хэрэггүй. Санал санаачилгыг өөрийн гарт барьж байхыг хичээгээрэй. Өөрийгөө хамгаалах гэсэн төрөлхийн хурц зан чанар нь хар амиа бодох явдлыг гаргах, эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаанд учир начраа ололцоход хайр найргүй хатуу хандах хандлагыг төрүүлнэ. Энэ бүх бүтэлгүй явдлын учир шалтгааныг юуны өмнө өөрөөсөө эрж хайх хэрэгтэйг санаарай. Өөрөө өөртөө шүүмжлэлттэй хандаарай.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler