|
Видео

Шинэ мэдээ

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 08 сарын 24-28-ны хооронд явагдана

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 08 сарын 24-28-ны хооронд явагдана

 

Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2015-2016 оны хичээлийн жилийн бүртгэлийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсруолын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр, Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Оюунцэцэг, Нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсролын асуудал харицсан мэргэжилтэн З.Болормаа, Б.Мөнхзаяа нар  оролцлоо. Өнгөрсөн хичээлийн жилд Нийслэлийн  төрийн өмчийн 189, төрийн бус өмчийн 314  нийт 503 цэцэрлэгт 83575 хүүхэд хамрагдсан байна. Үүнээс төрийн өмчийн цэцэрлэгт  62993, төрийн бус өмчийн цэцэрлэгт 19886 хамрагдсан дүнтэй.  Сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн тоо: Хамрагдалтын хувь 78.4 Цэцэрлэгийн барилга ашиглалтын коэффициент 1.49 болсон үзүүлэлттэй. (Төрийн өмчийн цэцэрлэг 1.9; төрийн бус өмчийн цэцэрлэг 1.07.) Энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, (Хичээлийн жилийн эхэнд 32, ондоо багтаж 11 бага сургууль цэцэрлэгийн  цогцолбор, цэцэрлэгийн өргөтгөл, шинэ барилга) төрийн бус өмчийн 399  нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн тоо: 116570 Хамрагдалтын хувь: 78.6 Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тооны өсөлт нь  хамрагдалтын хувийн өсөлттэй шууд хамааралтай. Нийслэлд нийт 152 хороо байдаг бөгөөд 33 буюу 21.7% нь цэцэрлэггүй байна.  2012-2013 оны хичээлийн жилийг  энэ хичээлийн жилийнхтэй харьцуулан авч үзвэл хамрагдалтын хувь 6.4%-иар өссөн байна.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24-28ны хооронд явагдах бөгөөд бүртгэлтэй холбоотойгоор дараахь зөвлөмжийг гаргажээ.

 

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ  ХҮҮХЭД ЭЛСҮҮЛЭХ
АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ  ЗӨВЛӨМЖ 

Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаагаас үүдэн энэхүү зөвлөмжийг холбогдох удирдах байгууллага, албан тушаалтан, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэж байна.
I.Дүүргийн боловсролын хэлтсүүдэд

  1. Тухайн цэцэрлэг нь хамран сургах тойргийн хүүхдүүдийг элсүүлсэн эсэхэд хяналт тавьж ажиллах
  2. Аж ахуйн нэгж, байгууллагуудад өөрийн харьяаны цэцэрлэг байгуулах нээн ажиллуулах санаачилгыг хууль эрх зүй, арга зүйгээр зөвлөн дэмжиж хэрэгжүүлэх
  3. Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх бүртгэлийг дүүргийн цэцэрлэгүүдийн тодорхой хувьд нь "Элсэлтийн тасалбар” үйл ажиллагааны хувилбараар холбогдох зааврын дагуу зохион байгуулж үр дүнг тооцох
  4. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүлээн авах тусгай утасны дугаар гарган иргэдэд мэдээлэх, ирсэн мэдээлэл, санал гомдлыг хүлээн авч эцэслэн шийдвэрлэж ажиллах[1]
  5. Элсэлтийн мэдээллийг Нийслэлийн боловсролын газарт 2015 оны 09 дүгээр сарын 05-ны дотор тайлагнах
  II. Цэцэрлэгийн эрхлэгчдэд
"Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах”[2] хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.

 

  1. Цэцэрлэгийн хүүхдийн элсэлтийг зохион байгуулах комиссыг эрхлэгчийн тушаалаар багш, ажилтан, эцэг, эхийн төлөөлөл[3], хорооны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллах, хяналт тавих
  2. Хамран сургах тойргийн нийт хүүхдийн тоо, цэцэрлэгийн хүчин чадал, үндсэн болон хувилбарт сургалтад элсүүлэх дээд боломж, бүлэг тус бүрд шинээр элсүүлэх хүүхдийн тоо, эцэг эх, асран хамгаалагчдаас бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн[4] талаар нээлттэйгээр мэдээлэх, сурталчилгаа таниулга хийх
  3. Сургуульд элсэхийн өмнөх насны /5 нас/ бүх хүүхдийг сургалтын аль нэг хэлбэрээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулахад[5] анхаарч ажиллах
  4. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай, өнчин, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийн СӨБ-д хамрагдалтын хувийг ахиулан ажиллахад анхаарах
  5. Тухайн байгууллагын ажилтан ажиллагчдын хүүхдийг харьяалал харгалзахгүйгээр элсүүлэн сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх
  6. Цэцэрлэгт элссэн хүүхдийг эрүүл мэндийн шинжилгээ, дархлаажуулалтад бүрэн хамруулахад анхаарах, тэдний эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангах[6]
Бүртгэлийг явуулахдаа
  1. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн элсэлтийн бүртгэлийг 2015 оны 08 дугаар сарын 24-өөс 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулах
  2. Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах, 2013 онд төрсөн хүүхдийг шинээр элсүүлэн боловсрол эзэмшүүлэх
  3. Өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнээс үүдэлтэйгээр нэг бүлэгт 40-өөс хэтрүүлэхгүй хүүхдийг бүртгэх, элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор ямар нэгэн хураамж, хандив, тусламж авахгүй байх
  4. Бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагч, иргэдтэй зөв боловсон харилцах, тэднийг бүртгэлийн талаарх бодитой мэдээллээр хангаж ажиллах
  5. Бүртгэлийн явцад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчдын гурвалсан гэрээг хууль эрх зүйн хүрээнд байгуулах
  6. Бүртгэлийн хуудастай байх ба бүртгэсэн он, сар, өдрийг тодорхой бичиж бүртгүүлэгчийн гарын үсгийг зуруулсан байх
  7. Хүүхдийн насыг нарийвчлан гаргаж бүлэг хуваарилалтыг хийх ба багшид албан ёсоор хүлээлгэн өгөх
  8. Элсэлт, бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэл дууссанаас 3 хоногийн дотор багтаан дүүргийн боловсролын хэлтэст хүргүүлэх буюу байгууллагын вэб хуудсанд байршуулах ажлыг зохион байгуулах
III. Эцэг эх, асран хамгаалагчдад

 

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
  2. Хүүхдээ цэцэрлэгт элссэний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах
  3. Хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах
  4. Цэцэрлэгийн үйл ажиллагаа, дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
  5. Хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх мэдээллийг цэцэрлэг, багшид өгөх
  6. Хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах[7]
  7. Хүүхдээ бүртгүүлэхдээ байгууллага болон бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах
  8. Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гаргасан өргөдөл, гомдол нь үнэн зөв, тодорхой нэр хаягтай[8] байхын дээр бусдын нэр хүндэд халдах (гутаан доромжлох, гүтгэх гм.), буруу ташаа болон худал мэдээллээр олон нийтийг хутган үймүүлэх, зүй бус үг, үйлдэл гаргахгүй байхад анхаарах
 НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН  ГАЗАР

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler