|
Видео

Шинэ мэдээ

ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл үргэлжилж байна

ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл үргэлжилж байна
2015-2016 оны хичээлийн жилийн  хувьсах зардал, төсвийг  бодитой төлөвлөх,  бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог  аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулж байна. Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт 04 дүгээр сарын 27-ноос эхэлсэн бөгөөд 05 дугаар  сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Энэ хичээлийн жилд  12 дугаар ангийг 5963 суралцагч,  9 дүгээр ангийг  20114 суралцагч   төгсөх юм.  2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 настай 27614 хүүхэд, 10 дугаар ангид 16091 суралцагч элсэх судалгаа гарсан бөгөөд сургуулиудад 380 орчим бүлэг нэмэгдэхээр  байна.
 
Нэгдүгээр ангид 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс  2009 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх  хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлж байгаа бөгөөд 5 настай буюу 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler