| |
Хөвсгөл аймагт тогтоосон тарваган тахлын хорио маргааш тавигдана
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хөл хорио тогтоосон хэвээр байна. Хөл хориог энэ сарын 19 хүртэл үргэлжлүүлнэ гэсэн мэдээлэл байна.
Тус суманд тарваган тахлын булчирхайн хэлбэрээр нэг иргэн өвдсөн анхны тохиолдол гарсан. Одоогоор өвчтөнтэй ойр дотно харьцсан 1, 2-р хавьтлын 16 хүнд эрүүл мэндийн үзлэг хийж, хяналтанд аваад байгаа юм.
Энэ талаар манай сэтгүүлч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа н.Нэргүйгээс утсаар мэдээлэл авсныг сонсгоё.
Өчигдөр Хөвсгөл аймгийн онцгой комисс хуралдсан байна. Тус хурлаар аймгийн боом болон тарваган тахлын халдварын голомттой сумдын бүс нутагт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гарган, хяналт тавьж ажиллахыг аймаг, сумдын засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Мөн аймгийн төвийн Хилэнтийн гүүр, Нисэх онгоцны буудал зэрэг хоёр газарт цагдаа, хөдөө аж ахуйн газар,онцгой байдлын газар, мэргэжлийн хяналт зэрэг албаныхан 24 цагийн эргүүлийн пост ажиллуулж байгаа юм.
Энэ оны долоо дугаар сарын 1-нээс хойш улсын хэмжээнд тарваган тахал өвчний сэжигтэй таван яаралтай дуудлага ирсэнээс Ховд аймгийн Булган, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хоёр хүн тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдаж, нэг хүн нас барсан байна.