|
Видео

Шинэ мэдээ

Роботууд хөдөлмөрийн зах зээлд ямар аюул учруулах вэ?

 Роботууд хөдөлмөрийн зах зээлд ямар аюул учруулах вэ? НЬЮ-ЙОРК. /АР/ Жолоочгүй автомашин, робот сувилагчид болоод нарийн бичгүүд 10 жилийн дараа гэхэд жирийн л үзэгдэл болно гэж шинжээчдийн дийлэнх нь үзэж байгаа боловч ийм ирээдүйд тэд янз бүрээр хандаж байна. Америкийн "Pew Research” нийгмийн хүрээлэнгээс 1800 эрдэмтэн, эдийн засагч болон бусад шинжээчдийн дунд хөдөлмөрийн зах зээл дэх роботуудын нөлөө гэдэг сэдвээр санал асуулга явуулжээ.

Нийгэм судлаачид тэдэнд 2025 он гэхэд роботууд хүмүүсийн ажлын байрыг эзэлж чадах уу гэдэг асуултад дэлгэрэнгүй хариулахыг хүссэн байна. Санал асуулгын дүнг энэ сарын 6-нд "Live Science” сэтгүүлд нийтэлжээ.

Шинжээчдийн санал тэнцсэн байна. Өөдрөгөөр төсөөлж байгаа шинжээчдийн тоо 52 хувьтай байгаа бөгөөд түүхэн дэх технологийн бүх хувьслын дараа ажлын байр хорогдохоосоо илүүтэй харин ч илүү ихээр нэмэгдэж байсан гэж тэд хэлжээ.

Хүмүүс уран бүтээлийн мэргэжлийг илүүтэй сонгох болно. Түүнээс гадна, ихэнх нь аж ахуй эрхэлж, модон тавилга гэх зэрэг бусад эд зүйлсийг өөрсдөө хийдэг болох гэнэ. 48 хувийг эзэлсэн гутранги үзэлтнүүд хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйд санаа зовж буйгаа илэрхийлжээ.

"Автомат жолоодлоготой суудлын болон ачааны машинууд гарч ирснээр такси болон  тээврийн жолоочийн мэргэжил шаардлагагүй болно, гэтэл энэ ажлын байранд Америкийн эрчүүд хэдэн зуугаараа ажилладаг” гэж "GigaOM” пүүсийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Стоув Бойд онцолсон байна.

Өөдрөг болон гутранги үзэлтнүүд хөгжингүй орнуудын боловсролын систем хэт хуучинсаг, оюутнуудыг роботуудтай өрсөлдөх чадваргүйгээр бэлтгэж байгаа дээр санал нэгджээ. Эцэст нь ирээдүйд бүх зүйл роботуудын бус хүмүүсийн өөрийнх нь гарт байгаа бөгөөд нийгэм хаашаа хөгжихийг өөрсдөө шийдэх болно гэдэгтэй бүх шинжээч санал нэгдсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler