|
Видео

Шинэ мэдээ

Мичио Каку: АНУ-ын боловсрол, ШУ-ны тогтолцоо нуран унасан

АНУ-ын шинжлэх ухааны тогтолцоо дэлхийд хамгийн шилдэг нь гэх үзэл хэвшиж бий болоод уджээ. Гэвч, дэлхий дахинд танигдсан америк эрдэмтэн, онолын физикч, хөвчийн онол (string theory)-ын гол төлөөлөгчдийн нэг, нийгмийн зүтгэлтэн, шилдэг номын зохиогч Мичио Каку АНУ-ын боловсрол, шинжлэх ухааны тогтолцоо аль хэдийн нуран унасан хэмээн мэдэгдэв.    

Мичио Каку яагаад үүнийг хэлэв? Хэрэв АНУ-ын боловсрол, шинжлэх ухааны тогтолцоо аль хэдийн нуран унасан юм бол хамгийн хүчирхэг энэ гүрэн оршин тогтнохоор зогсохгүй шинжлэх ухаан, инновацийн салбарт яагаад үлэмж амжилт гаргасаар байна вэ? Харин Каку энэ бүхний цаана нэгэн нууц зэвсэг бий хэмээн хэллээ. Тэрээр 2011 онд бизнес ирээдүйн сэдвээр зохион байгуулсан нэгэн хурал дээр энэ нууц зэвсэг чухам болохыг өгүүлсэн юм. Каку АНУ-ын боловсрол, шинжлэх ухааны өнөөгийн байдлын талаар юу өгүүлснийг Эрик Бергер гэгч хураангуйлан бичиж, http://blog.chron.com сайтад толилуулжээ (http://blog.chron.com/sciguy/2011/06/how-come-the-scientific-establishment-of-the-united-states-hasnt-collapsed-because-it-has-a-secret-weapon).  

 

Мичио Каку:

Мэдээллийн технологийн хувьсгал нэг сул талтай. Тэр сул тал нь яг нарийндаа боловсролын систем юм. Шинжлэх ухааны тал дээр, АНУ хамгийн муу боловсролын системтэй. Манай төгсөгчид үргэлжид гуравдахь ертөнцийн орнуудын түвшинд л өрсөлдөгч байж ирлээ. Тэгвэл, АНУ-ын шинжлэх ухааны байгууллагын тогтолцоо хэрхэн нуран унав?    

Хэрэв бид хоосон толгойтнуудын үеийг бэлтгэн гаргаж, Америкийн тэнэгийн индекс жил бүр өссөөр байгааг мэдье гэвэл, зүгээр л кабелийн телевиз, реалити шоунуудыг хар. Зөв үү? АНУ-ын шинжлэх ухааны тогтолцоо хэрхэн нуран унав? Би та бүхэнд нэг юм хэлье. Та бүхний зарим нь үүнийг мэдэхгүй байж магад. Америкт нэг нууц зэвсэг бий.

Тэр нууц зэвсэг нь H1B юм.   

H1B байгаагүй бол, энэ улсын шинжлэх ухааны тогтолцоо нуран унах байсан юм. Google-ыг март! Цахиурын хөндийг март! H1B байгаагүй бол, Цахиурын хөндий байхгүй байлаа. Тэгэхээр, та H1B гэж юу болохыг мэдэх үү? Энэ бол суутнуудын виз юм. Ойлгов уу? АНУ-д докторын зэрэг хамгаалах бүх оюутнуудын 50 хувь нь хилийн чанадаас ирж байна. АНУ-д хамгийн томд орох миний системд (физик), докторын оюутнууд нь 100 хувь хилийн чанадаас ирэгсэд.      

АНУ бол дэлхийн бүх тархийг сорж буй соронзон. Гэвч одоо, тархинууд нутаг буцаж байна. Тэд Хятад руугаа буцаж байна; Тэд Энэтхэг рүүгээ буцаж байна. Тэгээд, хүмүүс хэлж байна шүү дээ. "Өө, бурхан минь одоо Энэтхэг Цахиурын хөндийтэй боллоо!” "Өө, бурхан минь Хятад одоо Цахиурын хөндийтэй болчихлоо!” Пөөх! Тэгвэл, энэ хаанаас ирэв? Энэ АНУ-аас ирсэн. Шинжлэх ухаан бол хөгжил цэцэглэлтийн хөдөлгүүр биш гэж надад бүү хэл!

"Та H1B визийг үгүй хийлээ, та эдийн засгаа нураалаа”. Энэ бол мэдээж маш нөлөөтэй үгс. Гэвч, би энэ үгсийн алинтай нь ч санал нийлэхгүй ээ. Гадаадаас ирсэн төгсөгчид эх орондоо илүү таатай нөхцөл олох тэр үед АНУ болон түүний эдийн засаг ихээс их бэрхшээлийг туулах болно.      

 

А.Аагий

Эх сурвалж: www.gashuun.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler