| |
Видео
Шинэ мэдээ
Тэнгэрийн эрхшээл
"Мөнх тэнгэрийн хүчин дор" гэсэн үгээр хүн төрлөхтнийг дэлхийшүүлэх
үйлсийг удирдсан Монголын их хүн Тэмүжин хааны зарлиг, гэргээ, илгээлт
нь эхэлдэг байлаа. Энэ бол манай хорвоогийн оршин тогтнохуйн гол хуулийг
тодорхойлсон гурван үг юм.
"Мөнх" гэдэг нь тэнгэр, сансарын үгүйршгүй мөнхийн тодорхойлолт. Тэнгэр гэдэг нь гариг ертөнцийн алинд нь ч амь, амьсгаа өгдөг хэвлийг нь хэлжээ. "Хүчин" гэдэг нь хорвоод буюу огторгуйд эргэлдэн оршиж буй бүхний хүчээ авах эх булгийн нэр болой.
Бусад гариг ертөнц ч ялгаагүй манай энэ дэлхий ч адил гагцхүү тэнгэрийн үндсэн хуулиар, тэнгэрийн гажуудагдахгүй журмаар, тэнгэрийн дийлдэшгүй хүчээр түүнд захирагдан оршиж байгаа нь маргаангүй. Орчлонгийн мөнхийн энэхүү тогтолцоог хэн ч юу ч өөрчлөх чадвар хүч байхгүй. Үүнийг харин танин мэдэж болно.
Хорвоогийн тэр хууль, тэнгэрийн дээд хүчийг танин мэдэхийг ухаалаг хүмүүс хичээн чармайсаар иржээ. Гол төлөв тооцоо, тооны ухаантангууд энэ нууцын зарим "цоорхойгоор" шагайсан, шагайсаар ч байна.
Марс буюу Улаан нүдэн гариг (тэр нь манай дэлхийгээс нэг их хол биш, ердөө л гурав дахь нь ) мандах юмуу жаргах тэр мөчид дэлхийн аль нэг улс оронд эхээс төрсөн хүүхэд алдарт биеийн тамирчин болдог. Юпитер буюу бархас бадь гаригийн тэр мөчид төрсөн хүүхэд цэргийн нэрт жанжин болдог. Сатурн буюу санчир хэмээх гаригийн тэр мөчид төрсөн хүүхэд цуутай эрдэмтэн болдог. Саран авхайн мөн тэр мөчид төрсөн хүн нэрд гарсан зохиолч болдог байна.
Үүнийг "Тэнгэрийн хүчин дор " гэхээс өөрөөр тодорхойлох аргагүй гэж болно. Ийм судалгааг Францын эрдэмтэн Мишель Гокмин их содон сонин аргаар хийжээ. Тэрээр дэлхийн "Хэн нь хэн бэ?" гэдэг АНУ, Английн том тольд (намтар судлалын ) орсон 16 мянган алдарт хүний төрсөн он ,сар ,өдрийг одон орны жил дутмын цаг тооллын бичигтэй тулган үзэх аргаар тогтоосон байна . "Мөнх тэнгэрийн хүчин дор" гэж үүнийг бас хэлж болохсон билээ.
Агуу их эрдэмтэн Пифагор тооны ухааны гарамгай ухаарлаараа хүний хувь заяа нь ерөөсөө дэлхийн амьтай бүхний хувь заяа нь тэнгэрийн тооцоот зохилдлогын үр дүн юм гэдгийг нотолсон байна. Түүнд тулгуурлан "Too бол ертөнцийг захирагч" гэсэн томьёо гаргажээ. (Константин Тзиримоние)
Дэлхийд нэрд гарсан цөөнгүй мэргэд, зөгнөлчид нь тоо, тооцооны аргад тулгуурлан ирээдүйд болох юмны тухай зөгнөл дэвшүүлжээ. Тэр нь гол төлөв үнэн болж нотлогдсон юм. Оросын Иеромонах Симеон Полоцкий нэгэн орос хөвгүүнийг төрөх үед орчин цагийнх нь хэн бугай ч давж гарахгүй тийм өндөр алдартай баатар эр болно гэж зөгнөжээ. Тэгтэл тэр хөвгүүн Оросын их хаан анхдугаар Петр гэж алдаршиж Орос орныг эрс огцом хугацаанд мандуулсан ажээ.
Сайн сайхан юмыг зөгнөхөөс гадна бас хүсмээргүй зүйлүүдийг ч сансрын царайгаар шинжин зөгнөн хэлсэн мэргэд цөөнгүй гарсан юм. Одон оронч шашны зүтгэлтэн Павель гэдэг (Миддельбергийн хүн ) ламтан Юпитер, Марс хоёрын Сатуран гурвын онцгой байрлалыг 1484 онд ажиглан шинжээд мөдхөн Франц улсад бэлгийн (арьс өнгөний )аюултай өвчин дэгдэж улмаар Германд халдахнээ гэж айлдсан байна. Тэгсэн чинь үнэн болж Францад тэмбүү өвчин өргөн хэмжээнд дэлгэрч улмаар Германд гарсан байна.
Хэрвээ тэнгэрийг сайтар царайчлан ажих юм бол дэлхий дээр болж мэдэх аливаа хэрэг явдал, үзэгдлийг "уншиж мэдэх" бололцоотойг энэ мэтийн олон баримт харуулж байгаа билээ.
Тэр ч байтугай газар хөдлөхийг ч тэнгэр өөрөө сануулаад байдаг ажээ.Нарийхан шулуун хэлбэрээр тэнгэр үүлшээд байвал тэр нь газрын гүний хагарлын мэдээлэл болдог учир газар хөдлөлтийг цаг алдалгүй бараг тав хүртэл хоногийн өмнөөс ч урьдчилан хэлж болохоор юм байна.
2025 он гэхэд дэлхийн өвс ургамал ,бас хүн бүрийн бие тэнхээнд ноцтой хохирол учруулах магадлалтай гэж эрдэмтэд агаар мандлын дээд давхаргын озоны байдлыг ажаад нэлээн хэдэн жилийн өмнө урьдчилан хэлсэн юм. Гэвч хүмүүс энэ тухай нэг их санаа зовохгүй л байгаль орчин ялангуяа ногоон бүрхэвчийг (ой мод) танасаар л байна.
Тэнгэрийн цааз бол хэнийг ч өршөөдөггүй гэдгийг хүмүүс дутуу бодсоор "цаазын тавцанд" очихдоо ойлгох боловч тэр нь хожимдсон гэмшил болдог нь олонтаа тохиолдсон үзэгдэл билээ.
Монголчууд эхээс төрж манцуйтай хэвтэж байхдаа л тэнгэрийг тооноороо харж өсдөг бөгөөд мал маллах үйлстээ ямагт "тэнгэрийн царай " харж түүний дохиогоор аж төрсөөр ирсэн ард түмэн. "Ард" гэдэг үг ч гэсэн "Тэнгэрийн хүү "гэх утгатай юм.( "Ариан" гэж эртний монгол үг "ар" гэдэг нь "тэнгэр" "хан" гэдэг хүү гэсэн утгатай байжээ.)
Монголчууд дотор бичиг үсэгтэй нь цөөн ч гэсэн "Тэнгэрийн царай" харж уншихдаа дээд зэргийн "эрдэмтэй" байлаа. Гэхдээ бас "зурхайн ухаан" хөгжүүлж одон орны солбицол ,дохиололыг уншиж мэдээлэл авдаг хүмүүс ч цөөнгүй байсаар ирсэн. Харамсалтай нь зурхайг мэдлэг талаасаа шүтлэг тал руу хэлтийлгэгчид олширч нэр хүнд ,итгэх итгэлийг сулруулж ,сүүл сүүлдээ судалгаа ч хийх нь идэвхгүй болсоор байх юм.
Яаж амьдрахыг тэнгэр, газар нутаг нь зааж өгдөг байсан цагаас уйдаж хотжиж, "шавар байшинд шавааралдан суух "болсны балгаар залуу үе маань "тэнгэр, газарын" хүчинг мэдрэх, дагах, хүндлэх хэрэгжүүлэх авьяас, мэдлэг, чадвар, мэдрэмжээр уламжлалаасаа тасарсаар байна.
"Мөнх тэнгэрийн хүчин" Төв Азийн зулай дээр голлолтын цэг нь таарч байдгийг умартаж Еврол, Америк, Африкт хүртэл тархан сууж сүүлийн үед Солонгос, Тайланд, Японд дурлах болжээ.
"Тэнгэр" гэдэг монгол үг яагаад дэлхийн цөөнгүй улсын хэлэнд нутагшчихсаныг ч эргэцүүлэн бодох учир монголчуудад бий.
1 .Тэнгэр монголоор (Дэнри)
2.Дингир (dingir) данну шумер хэлээр
3.Танри (taenri) түрэгээр
4.Тангүн - солонгосоор
5.Тенно - Япон
6.Чангүн - Хятад (Чи-рянь)
7.Танго - Австралийн полинейз
8.Тынгид - эртний Ирланд
9.Тунгэн - эртний Герман
10.Данга,дангус - Литов
11.Танга - Мордов
12.Дуонга - Коми
13.Домен - эртний Еврей
14.Дмун, дмул - Араб
15.Тангри - Болгар
16.Чэнли - эртний Хүннү
17,Тангри - Кара-Калпак
18,Тангра - Якут гэхчилэн тарахсан "тэнгэр" гэдэг үгийн хэдхэн хувилбарыг энд дурьдхад өмнөөс умарыг хүртэл олон улсын хэлэнд (нэлээд нь эртний) орж суурьшсан энэ нь тохиолдлын чанартай гэх аргагүй билээ.
"Тэнгэрийн эрхшээл" бол бүхнийг зохицуулагч, бүхэнд үл захирагдах, бас бүхэнд төдийлөн үл ойлгогдох хууль юмаа.
"Тэнгэр - үндэсний шүтээн" гэдэг өгүүлэлд "Үгсийн нууц уурхай" 1966 онд бас өгүүлсэн бөгөөд "Дээд шүтээн - тэнгэр", "Доод шүтээн - газар" гэж дурдсанаа ахин дурдсугай.
Жич: Монголчуудын тоон тооцоо нь сансарын хэмнэлийг есөөр авч үздэг. Есөн ес наян нэг гэж насны хэмжүүр бий. Наян хоёртойдоо хүний мэнгэ хамгийн хүндээр голлодог. Ер нь хүний насны мэнгэ голлох хугцаа нь 9 жил 9 cap 9 өдрийн давталтаар явдаг (10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82. 91, 100, 109) Есөн гараг эргэлдэж байдаг тогтолцооны хэмнэл юм.
Харин Европод болон шинжлэх ухааны шинжтэй хэмнэл бол аравтаар явдаг. Учир нь есөн гараг нэмэх нь нар нийлсэн хэмжүүр. Түүнийг хоёр эгнээ болгодог. Нэгдүгээрт нь 3, 7, 12 юм.
Хоёрдугаарх нь 4, 5, 9, 10 болдог. Нэг шоо дөрвөлжин зайд 10 протон байдаг. Хэрвээ арваас дээш гарвал физикийн хуулиар манай галактик тогтохгүй байсан. Дутваас шахалтын мөчлөг үүсч сансар орчлон богиносох байсан гэдэг.
Энэ бүхний тооцоог Евклидийн геометр, Лобачевскийн хувилбар нотолдог байна. Хүн арван хуруутай байдагчлан бурхан шиг хүн гэгдэх болзлын арван шинж тээдэг, тэр нь дутваас үл тэгширэх ёс суртахуунтай юм. Өөрийн хяналт, ойр дотночлол, итгэл үнэмшил, хайр сэтгэл, айдас болгоомжлол, найдвар, тачаал нөхөрлөл, тайвшрал, бясалгал гэх арван чанарыг үүнд багтаадаг билээ.
Энэ бүхэн төрсөн төөрөг, гарсан өдрийн гаригийн хуулиар төлөвшдөг ажгуу.
Монгол улсын хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв