|
Видео

Шинэ мэдээ

Галт тэргэнд дайруулан амиа алдсан охины ар гэрийнхэн гомдолтой байна


    Баяр наадмын өдрүүдээр "Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа эргэж гэртээ ирээгүй тул харсан хүн холбоо барина уу” гэх мэдээлэл, сураггүй болсон охины зурагтай цахим орчинд нийтлэгдэж байв. 

 

Тэгвэл сураггүй болсон охиныг амиа алдсан байсан талаар гэрийнхэнд нь 17-ны өдөр цагдаагийн алба хаагчид мэдэгджээ.

 

Өөрөөр хэлбэл, ар гэрийнхэн нь холбоо тасарснаас дөрөв хоногийн дараа галт тэргэнд дайруулан амиа алдсан цогцсыг нь мооргоос олжээ.

 

Тухайн үед охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, тусламж хүссэн боловч 72 цагийн дараагаас хайж эхэлнэ, тэр хугацаанд эргээд ирж магадгүй гэсэн хариулт өгсөнд гомдолтой байгаа талаар талийгаач охины аав хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас амиа хорлосон хэрэг тул хаах тухай ар гэрийнхэнд нь ярьсан байна. Мөн охины цогцос 14-ны өдөр моорогт хүргэгдсэн, төмөр замын цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн байтал цагдаагийн байгууллага 17-нд ар гэрийнхэнд нь мэдээлсэнд гомдолтой байгаа аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.