|
Видео

Шинэ мэдээ

Б.Шархүү: Цагдаагийн ажилтанд гомдолтой байна

Б.Шархүү: Цагдаагийн ажилтанд гомдолтой байна Б.ЗАЯА

Малайз улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын иргэн Э амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэл сурахаар явсан 25 настай бүсгүйг тус улсын цагдаагийн байгууллагаас амиа хорлосон байдалтай олдсон талаар манай талд мэдэгдсэн ч талийгаач бусдын гарт амь үрэгдсэн байж болзошгүй олон баримт дэлгэгдсэн билээ. Гэвч есөн сар орчмын өмнөх энэхүү хэрэгт одоо хүртэл буруутан олдоогүй байна. Энэ тухай хохирогчийн ээж Б.Шархүү "Хэрэг замхрах хандлагатай байна. Охиныхоо төлөө бүх газраар явсан. Ямар ч нааштай хариу ирсэнгүй. Малайзын талынхан ч таг болсон. Талийгаач амьд байхдаа бүхий л бололцоогоороо наашаа мэдээлэл өгч байсан. Гэвч аварч чадаагүйдээ харамсах юм. Хэргийг шалгаж байсан цагдаагийн ажилтанд гомдолтой байна” гэв.

zuunii medee

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler