|
Видео

Шинэ мэдээ

Тарвага боож идсэн Засгийн газрын гишүүдийг шалгана

 
Өнгөрсөн баасан гарагт Засгийн газар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Тэгвэл орон нутагт хурлаа хийсэн эрхмүүд  цуваа жийпнүүд бүрийнхээ тоогоор тарвага агнаж идсэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Уг нь  2003 оноос эхлэн тарвага агнахыг хуулиар хориглосон бөгөөд түүнээс хойш хориог цуцалсан тухай ямар ч шийдвэр гараагүй байгаа юм.

 Улмаар хорхойгоо дарах гэж ганц нэг тарвага боож идсэн хүмүүсийг хүртэл цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Тухайлбал, энэ жилийн наадмаар тарвага агнаж идсэн хэд хэдэн хүмүүс цахим хуудаснаа зургаа байрлуулсаныг цагдаагийн байгууллагаас дуудаж шалгаж эхэлсэн. Тэгвэл Засгийн газрын гишүүдийг тарвага боож идсэн талаарх мэдээлэл гармагц цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа сурагтай. Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол Засгийн газрын гишүүдтэй тухайн үед хамт байсан хүмүүсийг цагдаагийн байгууллагаас дуудаж, шалгаж эхлэх нь.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler