|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

П.Давааням: Би Роберт Фридландаас 100 дахин илүү хөрөнгө оруулалтыг энэ улсад оруулсан хүн

Өнөөгийн Төр засаг- Чингис Хааны талаар дэлхийн түвшний, нээлтийн болон Олон Улсын Заншлын хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас мухар сүсэгт хэт автагдаж, үл бүтэх хүмүүсийн аманд багтаж аливаад хоцрогдсон, явцуу, буруу хандлагатай байгааг яаралтай засахыг шаардаж байна гэсэн сэдвээр Чингис хааны Дэлхийн академийн Тэргүүн, Хунтайж П.Давааням шавь нарын хамт хэвлэлийн хурал хийлээ.  


П.Давааням өөрийг нь эсэргүүцэж, хавчин хяхаж ирсэн үе үеийн төрийн түшээд болон зарим хүмүүсийг онцлон тэмдэглэж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийж байна гэж үзлээ. Энэ хүрээнд тэрбээр Ерөнхий сайд асан С.Баяр, ССАЖЯ-ны сайд асан Ц.Оюунгэрэл нарын зарим хүнийг түүх угсаатны зүйн мэдлэг мөхөс, хүн төрөлхтний соёл иргэншлийн талаар огт мэдлэггүй, хоцрогдмол гэж үзсэн. Учир нь Чингис хааны дэлхийн академи өнөөг хүртэл ажиллахдаа Монголчууд хийгээд монгол угсаатны өмнө байгуулсан гавьяаг хүндэтгэн үзээгүй, Хун тайжийн бэлгэдлийн суудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. 

 

 

 

Мөн сүүлийн үед хэвлэл олон нийтээр ярьж, ард түмнийг мухар сүсэгт итгүүлээд буй А.Мөнхсаруул гэгч эмэгтэйн үйл хэргийг эрс эсэргүүцэж байгаа юм. Түүний талаар ярихдаа "Тэр эмэгтэй Б.Галааридтай гурван удаа уулзсан байна билээ. Харин надтай уулзаагүй байхад холбож, гутаан доромжилсон. А.Мөнхсаруулд төрийн тусламж байсан нь харагдаж байгаа юм" гэлээ. 

 

Үргэлжлүүлэн Л.Эрдэнэбаяр гэдэг эмч А.Мөнхсаруулын талаар ярихдаа мөн л "Өөрийгөө Хунтайж гэж нэрлэдэг П.Давааням гэж намайг холбон ярьж гутаан доромжилсон. Энэ мэтчилэн хүн төрөлхтний соёл иргэншлийн эсрэг гэмээр зүйлүүд 2009 оноос хойш бичигдэж байна. Энэ асуудлыг Испанийн олон улсын шүүх хариуцаж байгаа. Тэдгээр хүмүүст мэдэхгүй зүйлийн талаар амныхаа зоргоор битгий ярь гэж хэлмээр байна. Намайг доромжилж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна” гэлээ.

 

 

П.Давааням "Миний улс эх орондоо оруулсан хувь нэмэр соёлын талаасаа үнэлж баршгүй их билээ. Би Роберт Фридландаас даруй 100 дахин их хөрөнгө оруулалтыг энэ улс оронд хийсэн гэж өөрийгөө үздэг. Хүн төрөлхтний соёл иргэншлийн төлөө хийж байгаа ажилд Монголын төр засаг цааргалахгүй байх хэрэгтэй. Иргэний нээсэн шинжлэх ухааны нээлтийг хүндэтгэн хүлээн зөвшөөрнө гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс Үндсэн хуулиа дагаж мөрдөөсэй гэж хүсч байна" гэв.

Түүнчлэн "Чингисийн Монголыг удирдах нь Дэлхийг удирдахтай дүйцэхүйц ажил" хэмээн онцоллоо. П.Давааням есдүгээр сарын 23-ныг хүртэл өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хугацаа олгож байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөөгүй хүмүүстэй түүхэн хариуцлага тооцно гэлээ.

mnb.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler