| |
Монголын ганц хунтайж Европ эрийг Бат хааны удмаар тодруулав
Тэрбээр Тристан Батори Эксед Шомлье хэмээх Европ эрхмийг академийнхаа гишүүнээр өргөмжилсөн байна.
Түүнчлэн академийнхаа "Гэрэгэ диплом” гардуулжээ. Диплом, ромбын хамт Трансильваний ван Тристан Баторийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Грузов гэгч гардан авсан бөгөөд Тристан Батори гэх эрхмийг Чингэс хааны ууган хүү болох Зүчийн хүү Бат хааны удмын хүн мөн. Түүнчлэн тус академийн гишүүн болохыг нь баталсан баримт болж байгаа гэж үзэж байгаа аж. Ерөнхийлөгч П.Давааням"Европоос анх удаа Чингисийн ууган хүү Зүчийн удмын хүн ийнхүү тодорсон” гэж мэдэгдлээ. Түүний энэ мэдэгдлийг харсан хүмүүс ихэд дургүйцэж байгаа бөгөөд Бат хааны удмын хүн "Монгол хүн” биш байгаа нь сонин байна. Яаж түүнийг мөн гээд баталчих ваа гэх эргэлзээ, асуултууд эзэнгүй үлдэв.
Эх сурвалж: www.dorgio.mn