|
Видео

Шинэ мэдээ

Ц.Элбэгдоржийн Засгийн газрын өөрчлөлтийн талаарх 2014, 2015 оны зөрүүтэй байр суурь /видео/Ц.Элбэгдоржийн Засгийн газрын өөрчлөлтийн талаарх 2014, 2015 оны зөрүүтэй байр суурь /видео/

АН-ын Гүйцэтгэх Зөвлөлөөс гаргасан Засгийн Газраас МАН-ын сайд нарыг гаргах шийдвэртэй холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалт зохион байгуулж, улс төрийн намуудын дарга нартай уулзсан билээ. Энэ үеэрээ : "Та нар энэ үйл явц юунд хүргэхийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ засгийг л огцроход хүргэнэ шүү дээ. Дахиад л Монголын улс төр, ард түмэнд тайлбарлах, дахиад л хэдэн шинэ хүн гарч ирэх, дахиад л "Дур эзнээ голохгүй” гэж Засгийн газрын гишүүн болох гэж үзсэн хэдэн хүнд албан тушаал хуваарилах гэж ийм л юм болно. Өөр хэн ч хожихгүй.
 
Одоо нэг ийм туршилт хийгээд суугаад байхаа болимоор байна. Яаж тайлбарлаад ч, яаж баталгаа гаргаад ч явахгүй. Засаг огцрох руу л явна. Явуулж ч байгаа юм. Явуулах гэж оролдож байгаа юм." хэмээж, Засгийн Газрын гишүүдийг өөрчлөхийг эсэргүүцсэн билээ. Тэгвэл 2014 оны хавар "UBS" телевизид өгсөн ярилцлагадаа тухайн үеийн буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын нэр бүхий гишүүдийг өөрчлөх эсэхтэй холбоотой асуудлаар ийн өгүүлж байжээ.
Эрхэм та дүгнэлтээ өөрөө хийх биз ээ. 

 
Sonin.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler