|
Видео

Шинэ мэдээ

Г.Ариунбаатарыг 80 сая төгрөг, Э.Амартүвшинг 20 сая, Хөсөгтөн хамтлагийг 24 сая төгрөгөөр шагнана

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эх орноо төлөөлөн дэлхийн томоохон урлагийн тэмжээнд оролцож, амжилт гаргасан дуучдыг шагнаж урамшуулах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбла, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнах санал оруулж, батлуулжээ.

Мөн Английн BBC агентлагаас зохион байгуулсан "Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Үүний өмнө "Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцон дэд байр эзэлсэн "Хөсөгтөн” хамтлагт 24 сая төгрөг олгох шийдвэр гараад байсан юм. Монгол авьяасыг дэлхийд мэдүүлсэн дуучдын шагналыг маргааш гардуулахаар боллоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler