|
Видео

Шинэ мэдээ

Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлжээ

Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлжээОлон улсын дуурийн дуулаачийн "Baikal competition opera 2015" уралдаанд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлсэн байна. Энэхүү уралдаан нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг дуурийн дуучдын хоолойн цараа сорьдог томоохон уралдаан юм.

 

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар олон улсын дуурийн тайзнаа монголынхоо нэрийг дуурсгаж яваа уран бүтээлч билээ.

 

Тэрбээр өнгөрөгч онд ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын 3-р уралдаанд амжилттай оролцож, 1600 гаруй дуучинтай өрсөлдөж Гран-при шагнал хүртэж байсан. 

 

 

Мөн Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж байсан гээд олон амжилтын эзэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler