|
Видео

Шинэ мэдээ

Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарт “Хөдөлмөрийн баатар” цол олгоно

Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарт “Хөдөлмөрийн баатар” цол олгоно

 

Монгол Улсын нэрийг дэлхийд сурталчилж, дэлхийн урлагийн олимпод манлайлж буй шилдэг уран бүтээлчид болох Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарт "Хөдөлмөрийн баатар” цол шагнал олгохоор болсон байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дээрх хоёр дуучны гавьяа, хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн "Хөдөлмөрийн баатар” цолоор шагнуулахаар тодорхойлжээ. Ингэснээр Монголын нэрийг дэлхийд гаргасан хоёр дуучинд наадмаар "Хөдөлмөрийн баатар” цол олгоно гэх хүлээлт байгаа аж.

 

Дашрамд дурьдахад, дуучин Э.Амартүвшин нь 2011 онд ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр, 2011 онд Испани улсад зохиогдсон Франческа Виниасын нэрэмжилт олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, 2012 онд БНХАУ-д зохиогдсон Плачидо Доминогийн "Operalla” дэлхийн дуурийн уралдааны тэргүүн байрыг тус тус эзэлж байсан, мэргэжлийн өндөр төвшний, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дуучин юм. Мөн тэрээр 2014-2015 онд Английн BBC агентлагаас зохион байгуулсан "Cardiff Singer of the World” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагналыг тус тус хүртэж, эх орныхоо нэрийг гаргасан.

 

Харин дуучин Г.Ариунбаатар саяхан ОХУ-д зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, "гран при” шагналын эзнээр тодорсон билээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler