| |
Видео
Шинэ мэдээ
Л.Гүндалайгийн “Ард Түмнээ Хайрлая нам”-ыг бүртгэв
"Ард Түмнээ Хайрлая нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Л.Гүндалайн гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.
Улмаар хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэв. "Ард түмнээ хайрлая” нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 24 дэх нам болж байна.