|
Видео

Шинэ мэдээ

Малайз, Филиппинд “МЕРС” бүртгэгджээ

Малайз, Филиппинд “МЕРС” бүртгэгджээДархлаа муутай хүнд халдварласан л бол үхэлд хүргэж мэдэх Титэм вирус Өмнөд Солонгост хурдацтай тархаж, улмааср Тайландад бүртгэгдээд байсан юм. Ойрхи Дорнодоос гаралтай амьсгалын хам шинж буюу "МЕРС” титэмт вирус дахин хоёр улсад шинээр бүртгэгдлээ. Уг вирусаар Малайз, Филиппин улсуудад гурван хүн халдварласан болохыг "www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Халдвар авсан иргэд Саудын Араб улсад зорчоод ирсэн байжээ. Тэдний биеийн байдал нь хэвийн байгаа гэдгийг ДЭМБ-ын удирдлагууд мэдээлсэн байна.

 

Халдвар авсан хүмүүсийг тусгаарласан бөгөөд тусгай эмчилгээ хийж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 172 хүн "МЕРС”-ийн халдвар авч, 27 хүн амиа алджээ.

 

Азийн орнуудад "МЕРС” тархах эрсдэлтэй байгааг АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бөгөөд халдвар авч, улмаар амиа алдсан хүмүүсийн 90 хувь нь архаг, хууч өвчтэй хүмүүс болохыг тогтоогоод байна. "МЕРС” Өмнөд Солонгос, Тайланд, Малайз, Филиппин, Саудын Араб болон Ойрхи Дорнодын ихэнх улсад бүртгэгджээ.

 

Тиймээс вирус гарсан улс орнуудад аль болох зорчихгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байгаа юм. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler