|
Видео

Шинэ мэдээ

"Эбола"-гаар нас барагсдын тоо 8289 болжээ

ЕНЕВ. /KAZINFORM/. Амь насанд хүрэх аюултай "Эбола” вирусээр нас  барагсдын тоо 8289 хүрчээ. ДЭМБ-ын мэдэгдсэнээр, 21086 хүнд энэ вирус халдварласан байна.

"Эбола”-гийн тархалтад хамгийн их өртсөн Баруун Африкийн Либери, Гвиней болон  Сьерра-Леон улсад энэ сарын 8-наас хойш уг вирусээр нас барагсдын тоо 30, халдвар авсан хүмүүсийн тоо 114-өөр нэмэгджээ.

Мали, Нигери, Сенегал, Испани, Британи, АНУ зэрэг улсад "Эбола”-гийн халдвар авсан хэд хэдэн тохиолдол мөн бүртгэгдсэн юм. Нигерийг эс тооцвол эдгээр улсын олонход "Эбола”-гийн 10-аас олон тохиолдол бүртгэгдээгүй билээ. Нигерид 20 хүн "Эбола”-гийн халдвар авсны найм нь  нас баржээ.

Халдвар авсан тохиолдолд нас барах эрсдэл 90 хувьтай, халуурч, цус алддаг хүнд өвчин гэж  ДЭМБ "Эбола”-г тодорхойлсон. Халуурах, ядарч сульдах, толгой өвдөх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг юм. Хүндэрвэл бөөлжих, суулгах, тууралт өгөх, бөөр болон элэгний үйл ажиллагаа алдагддаг. Зарим тохиолдолд гадуур болон дотуур цус алддаг байна. Халдвартай хүн ба амьтны  цус, биеийн шингэн болон тэдний эд эрхтэнд шууд хүрэхэд халдвар дамжина. Нууц үе нь 2-21 хоног юм. Одоогийн байдлаар, энэ өвчнийг эмчлэх ямар нэг эм, вакцин байхгүй байгаа бөгөөд зөвхөн"тайвшруулах, эрчимт эмчилгээ” хийж байна.                

Г.Доржханд

montsame

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler