|
Видео

Шинэ мэдээ

“Эбола” вирусын халдвар тархсан орнуудруу явахгүй байхыг анхааруулав

“Эбола” вирусын халдвар тархсан орнуудруу явахгүй байхыг анхааруулавБаруун Африкийн Гвиней, Либери болон Сьерра-Леон улс руу онцын шаардлагагүйгээр явахгүй байхыг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв анхааруулжээ. Эдгээр улсад үхэлд хүргэх аюултай "эбола” вирусын халдвар тархаад байгаа юм.Урьд өмнө нь дэлхийн түүхэнд үүн шиг "аюултай" вирус тархаж байгаагүй аж.

Энэ вирусын тархалтыг дарахын тулд Африкийн бүс нутаг руу явах гэж байгаа эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдад өвчтнүүдийн хөлс, цусанд хүрэхээс зайлсхийхийг тус төв зөвлөж байна.
"Эбола”-гаар хэдийн хэтэрхий олон хүн амь насаа алдсан байна гэж тус төвийн захирал Том Фриден мэдэгджээ.

Африкийн энэ гурван улс руу онцын шаардлагагүйгээр явахгүй байхыг Франц болон Германы Гадаад харилцааны сайд нар өчигдөр ард иргэддээ мөн анхааруулжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler