|
Видео

Шинэ мэдээ

Титэм вирусээр өдөр бүр хүн нас барж байна


Мерс өвчний 14 тохиолдол бүртгэгдэж, тав дахь өвчтөн нас барсан тухай Өмнөд Солонгосын эрүүл мэндийн салбарын удирдлагууд мэдэгдлээ. Сүүлд нас барсан өвчтөн нь Сөүл дэх эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байсан 75 настай эрэгтэй байжээ. Өмнөд Солонгост Мерсийн халдвар авсан нийт 87 тохиолдол бүртгэгдсэн ба вирусын дэгдэлтийг зогсоохын тулд 2300 орчим хүнийг тусгаарлажээ.

 

Мөн Мерс вирусаас сэрэмжлэн 1800 гаруй сургуулийг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Хаалгаа барьсан сургуулиудын 1255 нь Кёнги мужид, бусад нь Каннам бүс нутагт байрладаг юм байна. Энэ бүсэд Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчний нэг албан хаагч тусгаарлагджээ. Өнгөрсөн долоо хоногт Мерсийн шинжилгээний хариу эерэг гарах үед тус албан хаагч АНУ-ын агаарын баазад байрлаж байсан гэж БНСУ-ын Батлан Хамгаалахын яамнаас мэдэгдсэн юм.

 

Мөн халдвар авсан албан хаагчийг түрүүч цолтой нисэгч болохыг мэдээлжээ. Тэрээр Ойрхи Дорнодын улсуудаар аялж ирээд өвчилсөн анхны Мерсийн өвчтөнтэй нэг эмнэлэгт эмчлүүлж байсныг тогтоосон байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler