| |
Видео
Шинэ мэдээ
СОНГУУЛИЙН ДҮНГ УРЬДЧИЛЖ ШИЙДЖЭЭ
Налайх хотын
захирагчийн сонгуулийн дүн гарч Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас
нэрийг нь дэвшүүлсэн АН-ын гишүүн Шаравхаан
овогтой Хаан ялалт байгуулжээ.
Налайх хотын захирагчийн сонгуулийн санал хураалт дуусахад 2 цаг дутуу байхад нэр дэвшигч ялсан тухай яриа гарсан нь Налайх хотын захирагчийн сонгуулийг зохион байгуулах Сонгуулийн нэгдсэн хорооны хурлаас үүдэлтэй аж. Тус хороо хуралдаад сонгуулийн дүн ямар ч гарсан нэр дэвшигч Хааныг ялсан гэж зарлахаар зарлигджээ.
Сонгох сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчин ялагч тодрох яагаа ч үгүй байхад ялалтын мэдээг зарлан тунхаглаж байгаа нь Налайх дүүргийн засгийн эрх баригчдын дэндүү увайгүй үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй.