| |
Видео
Шинэ мэдээ
Налайх хотыг Ш.Хаан захирахаар боллоо
Налайх хотын Захирагчийн сонгууль энэ сарын 14-нд болж нэр дэвшигчдийн авсан санал 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай Ш.Хаан, Ц.Минжинхүү нарын хооронд өчигдөр дахин санал хураалт явууллаа. Ингээд Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан 50.87 хувь буюу 4757 хүний санал авч ялалт байгуулжээ.
Харин бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүүд 49,13 хувь буюу 4594 иргэн саналаа өгсөн байна. Санал хураалт өчигдөр 22.00 цагт албан ёсоор дууссан бөгөөд нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 9490 нь буюу нийт сонгогчдын 46.7 хувь нь саналаа өгчээ.