| |
Булшны нүхийг нь ухуулаад цаазыг цаазалжээ
Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээнд барьцааны иргэнийг цаазалж буй дүрс бичлэгээ байршуулсан тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус бичлэг 15 минут үргэлжлэх бөгөөд хэт даврагч цаазын ял гүйцэтгэхээсээ өмнө барьцааны хүнээр булшны нүх ухуулж байгаа нь бичигджээ.
Барьцааны иргэн булшны нүхээ ухах үедээ "Бурхан минь эдгээр хүн араатнуудыг устгаад өгөөч. Гуйж байна” гэж хэлжээ. Түүнийг булшны нүхээ ухаад дууссаны дараа хэт даврагч Амир гэгч "Биднийг басамжилж, устгахыг хүссэн бүхэн нохой шиг амиа алдах болно” гэж хэлээд барьцааны иргэнийг буудсан байна.
Амиа алдсан залуу 27 настай бөгөөд Сирийн тагнуулын байгуулагад ажилладаг байжээ. Тэрээр мэдээлэл цуглуулах зорилгоор өнгөрсөн оны долоодугаар сард хэт даврагчдын бүлэгт гишүүнээр элссэн ч удалгүй тагнуул гэдэг нь илчлэгдсэн байна.