| |
Видео
Шинэ мэдээ
53 настай эрийг зэрлэгээр хөнөөсөн хэргийг 1987 оны залуу үйлджээ
Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоны нутагт хүн амины ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, тус сумын нутгаас хүзүүндээ хүйтэн мэсээр зүсүүлсэн эрэгтэйн цогцос олдсон юм. Хэргийн газарт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяраар ахлуулан шуурхай ажлын хэсгийнхэн ажиллаж гэмт этгээдийг саатуулсан байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт Орхон сумын Бэлэндалай багт суух Н /эр.53н/ нь гэгч нь хоолойндоо зүсэгдсэн шархтай нас барсан хэргийг шалгаж сэжигтнээр 1987 онд төрсөн Б гэгчийг цагдан хорьж эд мөрийн баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоон мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна" гэв.