| |
Хүний толгой тасдаж амийг нь хөнөөсөн хэргийн сэжигтэнийг баривчилжээ
Энэ сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл тосгонд хүн амины ноцтой хэрэг гарсан билээ.
Дээрх хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Иргэн Н-ийг толгойг нь тасдан амийг нь хөнөөсөн хэрэг гарсан. Талийгаачийн хүзүүг нь хоёр удаа хурц иртэй зүйлээр зүссэн байдалтай олдсон. Хэргийн газар дээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяраар ахлуулсан шуурхай ажлын хэсэг ажиллаж, сэжигтнүүдийг өчигдөр /05.26/ өдрийн 14 цагийн орчимд Хөтөл тосгоны Овоотоо гэдэг гаүраас баривчилсан" гэсэн байна.
Мөн Цагдаагийн ажилтнууд үргэлжлүүлэн Овоот орчимд нэгжлэг, самналт хийснээр талийгаач Н-ийн цогцсыг зөөсөн байж болзошгүй тээврийн хэрэгслийг олж тогтоосон байна. Сэжигтэн Б, талийгаач Н нарт хийсэн үзлэгээр аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Урьдчилсан байдлаар хэргийг өш хонзонгийн сэдэлтээр үйлдсэн байж болзошгүй тухай эх сурвалж мэдээллээ.