|
Видео

Шинэ мэдээ

Г.Дэнзэнг АТГ-аас өчигдөр орой баривчилжээ

Г.Дэнзэнг АТГ-аас өчигдөр орой баривчилжээ"Эрдэнэс Тавантолгой” компаниас их хэмжээний мөнгө авсан, эхнэрийнхээ байгуулсан "Говь повер” компанийн нэр дээр тус компаниас их хэмжээний мөнгө авч, мөнгө угаасан хэрэгт холбогдоод байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэнг өчигдөр орой 19:30 минутын орчимд АТГ-аас баривчилжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг бараг л урьдчилан хорих 461 дүгээр анги руу ачиж байгаа бололтой. Хамгийн сонирхолтой нь түүнээс шалгаж буй асуудалтай холбогдуулан мэдээлэл авна хэмээн дуудаад баривчилсан байна. 

Өмнө нь "Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт холбогдож байсан Л.Гансүхийг ч мөн мэдээлэл авах шаардлагатай хэмээн дуудчихаад баривчилж, улмаар олон сар хорьсон ч дараа нь хэргийг нь нотолж чадалгүй гаргаж байсан. АТГ ч энэ удаад хэргийг тодорхой болгоогүй байхдаа сэжигтэнг барьж хорих үйлдлийг гаргалаа. Г.Дэнзэн өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа ""Эрдэнэс-Тавантолгой”-н ТУЗ-ийн даргын ажлыг би долоон сар орчим хугацаанд л хашсан байдаг юм. Энэ хугацаанд 17 тэрбум байтугай нэг ч төгрөгийн тендер аваагүй гэдгээ хатуу мэдэгдье.  хэмээсэн.

Мөн ТӨК-ийг үнэгүйдүүлж бүлэглэлийнхээ мэдэлд авах гэсэн явцуу шуналтай хүмүүсийн явуургүй арга. Муу нэртэй Дэнзэнтэй холбож байгаад бүхнийг амжуулъя гэсэн башир арга. Тэрэндээ Я.Батсуурь захирлыг хутгах гэж оролдсон гэж харж байна. Үүний баталгаа нь тухайн үед ч, одоо ч АТГ-аас намайг шалгасан зүйл нэг ч байхгүй байгаад юм. 

Огт хэрэг хийгээгүй хүнийг шууд гүтгээд шоронд хийх хэмжээний зориг тэднээс арай л гарахгүй байх. Үнэн миний талд учраас би зоригтой байгаа” хэмээн ярьж байсан. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler