| |
Видео
Шинэ мэдээ
Г.Дэнзэн эргэн ирлээ
ЗГХЭГ-ын дэд
дарга байсан Г.Дэнзэн өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ. Түүнийг "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа
эхнэрийнхээ "Говь Повер” компанийг Хятад улс руу нүүрс гаргах 17 тэрбум
төгрөгийн тендерт ялуулсан гэх асуудал үүссэн юм. Улмаар "Говь Повер” компанид олгосон тендерийг цуцалж ,
дараа нь компанийн зүгээс шүүхэд хандсан. Тэгсэн "Эрдэнэс
Тавантолгой”-гоос 4.8 тэрбумыг авах эрхтэй гэдгийг нь хуулийнхан
тогтоогоод өгчихсөн. Нөгөө мөнгөө өгөөд тавиад туучихсан компанийн
зүгээс нь ч тийм тайлбарыг хийж ирсэн. Тодотгоход, "Эрдэнэс
Тавантолгой” ХK-иас "Говь повер” компани 17 тэрбумын тендер авч нүүрс
гаргахаар болсны ард Н.Алтанхуягийн эгчийн охин Чулуунбаатарын Уянга
гэгч байсан. Харин Ч.Уянгын нөхөр нь Г.Дэнзэн байсан. Тэгээд л асуудал
үүсч байсан билээ. гоор гадагшаа зугтлаа гэж хардах хүн олон байв. Харин өөрөө гадаадад
гарсан хойноо энэ талаар тайлбар хийхдээ "Миний бие ХБНГУ-д суралцаж
байгаа болохоос биш зугтсандаа хил даваагүй" гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Г.Дэнзэн өөртэйгөө холбоотой асуудалд хэрхэн байр сууриа илэрхийлэхийг нь олон нийт хүлээх үлдлээ.