|
Видео

Шинэ мэдээ

Иргэн О: “Ану надаас уучлал гуйгаагүй”

Иргэн О: “Ану надаас уучлал гуйгаагүй”  Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 оны 10 дугаар сард үрчлээтэхээс сэргийлэн, арьс чангаруулах ид шидтэй гэх алтан утсыг "Алтан зүү” эмнэлгээр нүүрэндээ суулгуулаад, үр дүн өгөөгүй, алтан утас биш алтан зүү байсан тул арьсыг нь цоолон гарч ирсэн, улмаар нүүрэндээ саажилттай болсон талаар иргэн О цахим орчинд мэдээлэл оруулж, олон хүн цочирдон хүлээж авсан.
 
 Хөмсөг орчмоос нь алтан утас цухуйсан түүний зураг олныг цочирдуулахаас ч аргагүй байв. Харин сүүлийн өдрүүдэд тэрбээр "Алтан зүү” эмнэлэгтэй зуучлан холбож өгсөн хүн бол дуучин Уранхолбоо буюу Ану, мэс ажилбар хийсэн БНСУ-ын иргэн Кан Сон Сүг гэгч нь уламжлалт эмчилгээний чиглэлээр дөрвөн сарын дамжаа төгссөн, эмч мэргэжилгүй нэгэн байсан талаар өөрийн цахим хуудаснаа бичжээ.  Гоо сайхны мэс засал сонирхдог төдийгүй нийт охид, бүсгүйчүүдийн анхаарлын төвд байгаа дээрх асуудлаар хохирогч гэх иргэн О, зуучлагч гэх дуучин Ану, мэс ажилбар хийсэн "Алтан зүү” эмнэлгийн орчуулагч Хишгээ нараас тодруулсан юм.
 
 Иргэн О: Дуучин Ану алтан утас хийлгүүлсэн, гоё сайхан байгаа талаараа сошиал, хэвлэлээр сурталчлаад байхаар хүн л юм чинь бас гоё сайхан болъё, суулгуулаад үзье гэж сонирхож эхэлсэн. Энэ талаар Анутай холбогдоод хэлтэл, намайг үнэхээр эелдэг сайхнаар хүлээн авч, "Алтан зүү” эмнэлэг дээр дагуулан очиж, танилцуулсан юм. Эмнэлгийнхэн ч намайг маш эелдгээр хүлээн авч, хүний бүтэн нүүрт алтан утас суулгахад 8500 доллар, бүтэн биед 30 мянган доллар болдгийг хэлсэн.  Ану тухайн үед "Хүн ер нь эрт суулгах тусмаа л арьс залуу сайхнаараа хадгалагдан үлддэг” гэж зөвлөж байсан. Надад тухайн үед хоёр сая орчим төгрөг байсан тул үлдэгдэл мөнгөө цувуулан төлөх саналаа Ануд хэлж, эмнэлгийнхэн зөвшөөрсөн талаар Ану надад хэлсэн.
 
Ингээд 2013 оны 10 дугаар сард алтан утас суулгуулсан юм. 8500 доллар нь монгол мөнгөөр 15 орчим сая төгрөг болсныг би тохирсон хугацаанаасаа өмнө төлж барагдуулсан. Алтан утас суулгуулсны дараа миний нүүр нэг л биш болоод байгааг анзаарч байсан. Гэвч Ануд өвдөж байгаа, болохгүй байгаа талаар ярьж байгаагүй. Гоё сайхан болох байх гээд л итгээд хүлээж байсан.  Сүүлдээ дух хэсгээр маань товойж, өвдөж, үнэхээр хэцүү болсон тул утсаа авхуулахаас аргагүйд хүрсэн.
 
Гэтэл надад суулгасан зүйл нь алтан утас биш, алтан зүү байсан юм байна лээ. Энэ талаар эмнэлгийнхэн болон зуучлан холбож өгсөн Ануд хэлэхэд ганц ч удаа уучлал гуйгаагүйгээр барахгүй "Нэр хүндэд халдлаа, шүүхэд өгнө” зэргээр дарамтлах болсон. Би нүүрэндээ суулгуулсан алтан зүүгээ авхуулсны дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргасны мөрөөр "Алтан зүү” эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож, прокурорын байгууллагад миний хэргийг шилжүүлсэн. Прокурорын байгууллага хоёр ч удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч мэс ажилбар хийсэн эмч Кан Сон Сүг байхгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ Солонгос эмчийн талаар Анугаас асуухаар "Удахгүй Монголд ирнэ” гэж удаа дараа надад худлаа хэлээд, холбож өгөхгүй байгаад гомдолтой байна.  Би эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон ч над шиг олон охид бүсгүйчүүд хохирох вий гэсэндээ энэ хэргийг олонд ил болгосон. Сүүлийн үед танихгүй дугаараас "Битгий давраад бай. Нэр хүндэд халдсан хэргээр 50 сая төгрөг нэхэмжилнэ. Болгоомжтой байгаарай” зэргээр дарамтлах болсон тул гадуур гарахаас ч айх боллоо.  
 
 
Иргэн О: “Ану надаас уучлал гуйгаагүй”  Дуучин Ану: Би тэр охинд сайхан сэтгэлээр тусалсныхаа хариуд зуучлагч гэсэн нэр зүүх боллоо. Анх тэр охин над руу "Өөр шиг чинь болмоор байна. Алтан утас хаана хийлгэсэн бэ. Надад хийлгээд өгөөч” гэж гуйдаг, үнэхээр эелдэг, хөөрхөн ааштай охин байсан. Олон удаа надаас хүссэн болохоор би "Алтан зүү” эмнэлгийн утасны дугаарыг өгч, сүүлд алтан утас суулгуулах мөнгө нь хүрэлцэхгүй байна гэхэд нь "Миний найз байгаа юм. Үлдэгдэл мөнгөө цувуулаад өгнө” гэж хүртэл ярьж өгч тусалсан.  Энэ охин уруул, хамар, давхраа, хацар зэрэгтээ олон удаа гоо сайхны хагалгаа хийлгэсэн, тэгэх бүрийдээ сэтгэл ханамжгүй үлдэж, хэл ам хийж байсан нь энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон юм байна лээ. Тиймээс прокурорын байгууллагаас удаа дараа хэрэгсэхгүй болгосон байх гэж бодож байна.  
 
Миний хувьд хүнд тусалсан минь л буруу биш юм бол надад буруудах зүйл байхгүй. Би Солонгос хэл мэдэхгүй, хагалгаа хийсэн эмчийг нь ч танихгүй. Тиймээс Солонгост байгаа тэр эмчийг би олж өгч чадахгүй шүү дээ.  Сүүлийн үед энэ охин бухимдахдаа миний хийсэн ажил бүхнийг шүүмжилж, олон нийтэд сөргөөр сурталчлах болсон. Сүүлд би Санрей гээд гоо сайхны салоны рекламд оролцсон. Гэтэл тус салоныг миний эзэмшлийн салон мэт хүмүүст ойлгуулж, сөргөөр сурталчилж байгаад харамсаж байна. Иймэрхүү байдлаар миний нэр хүндэд халдах нь олон давтагдаж байгаа тул би шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ гэж бодож байгаа.  "Алтан зүү” эмнэлгийн орчуулагч н.Хишгээ: Гоо сайхны мэс засал олон удаа хийлгэхээр донтох өвчтэй болчихдог гэдгийг тухайн үед Кан Сон Сүг эмч энэ охинд хэлж, ойр ойрхон мэс засал хийлгэхгүй байхыг анхааруулж байсан.
 
Гэвч ерөөсөө л Ану шиг болно гэсэн зорилго тавьчхаад хацар, дух, хамар, уруул, давхраа гээд нүүрнийхээ бүх хэсэгт гоо сайхны мэс засал хийлгэсэн байсан. Тэгэхээр яг аль хагалгаанаас нь болоод нүүрэнд нь асуудал үүссэнийг мэдэхгүй шүү дээ.  Алтан утас суулгана гээд алтан зүү суулгасан байсан гэсэн асуудал яриад байгаа. Энэ чинь хоёр янзаар нэрлээд байгаа болохоос яг адилхан урт нарийхан алтан утас шүү дээ. Зүү шиг нэг талдаа үзүүртэй ч юм уу, сүвэгчтэй зүйл байхгүй.  Манай эмнэлэг сүүлийн нэг жил үйл ажиллагаа явуулаагүй, Солонгос эмчтэй холбоо харилцаа байхгүй байна. Эмч нь өөрөө ирээд төлбөр мөнгийг нь буцаах ч юм уу, ямар нэгэн арга хэмжээ авах байх.
                                                                                                                                                  http://busgui.mn/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • Holoemern

  • 2024-08-30
  • <a href=https://enhanceyourlife.mom/>where can i buy priligy in usa</a> This creates variable concentrations of opioid potency and a higher risk of overdose
  • fannoft

  • 2024-11-08
  • After 5 days of once daily dosing at 1 <a href=https://fastpriligy.top/>priligy india</a>
  • fannoft

  • 2024-11-18
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler